Захирлын мэндчилгээ

Шинжлэх ухааны паркийн захиргааны цахим хуудсанд зочилж буй эрхэм хүндэт танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!

Бид шинжлэх ухаанд тулгуурласан бизнес, технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд технологи, инновацийг амжилттай хэрэгжүүлэн эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчдын хамтын ажиллагааг дэмжсэн үндэсний Шинжлэх ухаан, технологийн паркийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

“Шинжлэх ухаан бол хүн төрөлхтний хамгийн үнэт өв”

гэж Альберт Эйнштейн хэлсэн байдаг.

 

    Энэхүү зорилго зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө байгууллага, аж ахуй нэгж, иргэд та бүхэнтэй хамтран ажиллаж, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулахын төлөө хичээж ажиллахыг уриалж байна.  Хэрэглэгч таны өмнө манай цахим хуудас үргэлж нээлттэй байж, та бүхний хүссэн мэдээллийг цаг алдалгүй  хүргэж байх болно. 

 

“ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА”

ЗАХИРАЛ Б.БАТ-ӨЛЗИЙ