Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлагдлаа.

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-03-18 12:51:00

Тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагаа мэдээллийн технологи, шинэ материалын технологи, биотехнологи, сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл гэсэн 5 салбараар хэрэгжинэ.
Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлагдсанаар үндэсний инновацийн тогтолцоог бэхжүүлэх, инновацийн дэд бүтцийг бий болгох, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх, ялангуяа эрдэс баялаг, байгалийн нөөц, дотоодын үйлдвэрлэлд тулгуурлан эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Эх сурвалж: БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга доктор, дэд профессор С.Мөнхбат