Монгол Улсын шинжлэх ухааны парк, инновацийн боловсон хүчинг мэргэшүүлэх сургалт Хөх хотод зохион байгуулагдлаа.

Мэдээ | Үйл явдал
2018-10-25 09:00:00

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол Улсын Шинжлэх ухааны парк, инновацийн боловсон хүчинг мэргэшүүлэх сургалт 2018 оны 10 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд болж, Монгол талын зохион байгуултыг хариуцан ажиллалаа.

    Сургалтад БСШУСЯ, Шинжлэх ухааны паркийн захиргаа, Шинжлэх ухаан технолгийн сан, Нийслэлийн үйлдвэр, инновацийн газар, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 20 удирдлага, албан хаагч оролцож сертификат гардан авсан бөгөөд манай байгууллагаас уг сургалтад 5 албан хаагч амжилттай хамрагдлаа.


Сургалтаар БНХАУ-ын дараах шинжлэх ухааны парк, инновацийн төв, инкубатор төвүүдтэй танилцаж туршилга судаллаа. 

Хөх хотын гаадад суралцаад ирсэн оюутнуудын РIONEER ПАРК

    Өвөр Монголын залуу бизнес эрхлэгчдийн авьяас чадварыг хөгжүүлэх залуучуудын ажил эрхлэлтийн талаархи сургалт зохион байгуулах, Өвөр Монголын өндөр түвшний инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих, Өвөр Монголын залуу боловсон хүчний туршилтын парк, Өвөр Монголын жижиг дунд, аж ахуйн нэгжүүдийн бизнесийг дэмжих институт, Өвөр Монголын өөртөө засах орны загвар анхдагч парк, бизнес эрхлэгчдийн инкубатор зэрэгтэй танилцсан.

ӨМӨЗО-ны оюутнуудын пионерийн парк

2012 оны эхээр иннноваци бизнесийн шинэ загвар хотын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд 2013 онд ӨМӨЗО-ны Шинжлэх Ухааны Их Сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Улмаар ӨМӨЗО-ны Их сургуулийн оюутны пионерийн парк болон ӨМӨЗО-ны интернет байгууламжийг байгуулсан.

     

2016 оны эхээр дүүргийн хороо, дүүргийн засаг захиргаа дээрх гурван инноваци, бизнесийн платформыг нэгтгэсэн бөгөөд "Шинэ хотын инноваци, бизнесийн загвар парк" (цаашид "Double Model Demonstration Park" гэх) гэж нэрлэсэн. Одоогийн байдлаар "Double Model Demonstration Park" нь үндэсний түвшний 3 платформыг тэргүүлдэг. Тухайлбал: Үндэсний их сургуулийн шинжлэх ухааны парк, үндэсний өндөр технологийн бизнес инкубатор, үндэсний аж ахуй эрхлэх инкубаторын суурь болсооор байна.


Бугат хотын хөнгөн үйлдвэрийн институтын Инноваци ба Бизнесийн байгууллага

Бугат хотын хөнгөн үйлдвэрийн институт нь ӨМӨЗО-ны "TRIZ Инновацийн Арга" хэмээх судалгааг хэрэглэсэн анхны байгууллага юм. Энэ байгууллагыг ӨМӨЗО-ны бүс нутгийн цорын ганц "Мэргэжлийн өндөр түвшний коллежид зориулсан инновацийн арга барилын сургалт явуулдаг" байгууллага гэж ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан, технологийн газар үздэг.

 

Одоогийн байдлаар ӨМӨЗО-ны аж үйлдвэрт "инновацийн аргуудыг" нэвтрүүлэх, дэмжих багийг бий болгосон. Тус сургуулийн багш, оюутнууд улсын дотооддоо олон төрлийн инноваци, бизнес эрхлэх уралдаан тэмцээнд 120 гаруй шагнал хүртсэн. 2016 онд тус сургууль нь "инноваци, бизнес эрхлэх загвар" сургуулиудын топ 50 байгууллагын нэг болсон.  2017 онд "Үндэсний инноваци, аж ахуй эрхлэх боловсролын шинэчлэлийн загвар сургууль" -аар батлагдсан. 


 Бугат  БэйДа Шинжлэх ухаан, технологийн парк

Бугат  БэйДа Шинжлэх ухаан, технологийн парк нь Бугат хотын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн паркийн Шинэ төлөвлөлтийн талбайд байрладаг бөгөөд 55,000 квадрат метр талбай бүхий инкубацийн талбайтай. Энэ нь бизнес эрхлэгчдэд төслөө хөгжүүлэх боломж олгохоос гадна жижиг болон дунд хэмжээний технологийн байгууллагууд, томоохон хэмжээний технологийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг хурдасгахад чиглэсэн шинэлэг, бүтээлч үйлчилгээ болсон. Мөн төрөл бүрийн бизнес эрхлэх зөвлөгөө, үзэсгэлэн, хөрөнгө оруулалт зэрэг шинэлэг инкубацийн үйлчилгээний системийг бий болгосон. 

 

Huide workshop Business incubator

Huide workshop Business инкубатор нь оффис, судалгаа шинжилгээний төв, үйлдвэрлэлийн болон хадгалах талбайг нийлүүлсэн анхны цогц инкубатор юм. Тус инкубатор нь оффисын судалгаа, хөгжүүлэлтийн 5,000 квадрат метр, үйлдвэрлэлийн орчинд 10,000 м2 талбайтай. Энэхүү инкубатор нь бизнес эхлүүлэх гэж байгаа харилцагчдад зориулан том, жижиг өртөг багтай талбай, дэд бүтцээр хангаж, өндөр чанартай, шинэлэг бизнес үйлчилгээ болон бизнесийн зөвлөгөө өгч,  бизнесийн эрсдлийг бууруулах, бизнес эрхлэгчдийн хөгжлийн үйл явцыг хурдасгах, бизнес эрхлэлтийн амжилтыг сайжруулах үйл ажиллагааг явуулдаг.