"Улс орондоо инновац нэвтрүүлж буй залуу бизнес эрхлэгчдийг Засгийн газраас бүх талаар дэмжинэ"

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-05-27 12:02:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр стартап компанийн эзэд буюу технологид суурилсан интернет компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдийн “Дриймерс” нэгдлийн төлөөллийг  албан өрөөндөө хүлээн авч уулзав. Мэдээллийн эрин зуунд, технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инновац нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлэв.