Шатахууны чанар шалгах хялбархан аргууд

Мэдээ | Лабораторийн үйл ажиллагаа
2020-07-19 10:44:00

Шатахууны чанар сайн муу гэж баахан маргасаар эцэстээ чимээгүй болцгоож нэгнийгээ бараг л “АВЛИГА” аваад таг гэж хардацгаасан. Тэгвэл та хэрэглэж байгаа шатахууныхаа сайн мууг дараах аргаар мэдэж болох нь.

Нэг. Шатахууны чанарыг шалгахдаа цагаан цаасан дээр дусал шатахуун дусаагаад уустал нь ажиглаарай. Туршилтын дараа цаас цагаан болсон бол шатахуун сайн чанарынх гэсэн үг. Харин тослог мөр үлдсэн бол чанаргүй шатахуун байгааг илтгэж байгаа аж

Хоёр. Мөн шилэн саван дээр дусал шатахуун хийгээд асаахад шилэнд цайвар өнгийн ул мөр үлдсэн бол хог багатай шатахуун байна гэж үздэг аж. Хэрвээ шаргал өнгө үлдээсэн бол хог ихтэй шатахуун бөгөөд машины хөдөлгүүрийг гэмтээх эрсдэлтэй гэнэ.

Гурав. Бензинийг устай хольсон эсэхийг шалгахдаа бага зэргийн бензин шилэн саванд хийж дээрээс нь багахан марганц нэмнэ. Сайтар хутгаад гэрэлд хараарай. Хэрвээ марганцын талстууд уусаж бензин ягаан өнгөтэй болсон бол устай хольсон ШАТАХУУН аж.



Эх сурвалж: erennews.mn