Зорилго, зорилт

ЗОРИЛГО

Дэвшилтэт технологи дамжуулах, нэн шаардлагатай технологиудыг нутагшуулах, үйлчилгээ эрхлэх замаар мэдлэгийн үйлдвэрлэлийг бизнесийн эргэлтэнд оруулах зорилготой. Мөн Монгол Улсад байгаа технологийн компаниуд, хүний нөөц, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон технологийн мэдээллийг нийтэд түгээх, сурталчлах юм.

Зорилт:

Зорилт 1. Инновацийн бүтээгдэхүүн, технологийн мэдээллийн баазийг бүрдүүлэх, бэхжүүлэх, олон нийтэд таниулах.

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.1. Холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран үндэсний хэмжээний шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн санг бий болгох,

1.2. Мэдээллийн сан дахь үндэсний хэмжээний шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг технологи дамжуулах платформоор дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах

Зорилт 2. Судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, технологи болгон хөгжүүлэх, эдийн засгийн  эргэлтэд оруулах;

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

2.1 Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг шинэ технологи, бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд нь технологи, оюуны өмч, хууль эрх зүйн зөвөлгөө өгч дэмжлэг үзүүлэх

2.2 Оюуны өмчийн эрхээ авч хуулиар хамгаалагдсан технологийг гадаад дотоодын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчидэд танилцуулах, бизнес уулзалт зохион байгуулах

Зорилт 3. Шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэх чиглэлийн технологийн зах зээлийн өрсөлдөх чадвар, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах;

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

3.1. Засгийн газраас тогтоосон хүний хөгжил, хүрээлэн буй орчин, хөдөө аж ахуйн эрчимжүүлэлт, аж үйлдвэрийн дэвшилтэт технологи, өндөр технологи зэрэг тэргүүлэх чиглэл(Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт 2015-2021 он)-ийн хүрээнд хамаарах дотоодын технологийн зах зээлийн өрсөлдөх чадвар, чанарыг дээшлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах

3.2. Дээрх чиглэлийн ОУ-ын зах зээлд нэгэнт нэвтэрч хөгжсөн гадны дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судалгаа хийх

3.3.  Монгол Улсад нутагшуулах боломжтой технологийн мэдээллээр олон нийтийг хангах