EIT Digital гарааны компани нь хүмүүсийн нүүр болон гарын алганы зургаар төлбөр тооцоогоо хийх боломжтой PeasyPay нэртэй шинэ системийг хөгжүүлжээ.

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-11-06 14:50:00

PeasyPay нь биометр тооцооны системийг шинэ арга зам бөгөөд Европын хэрэглэгчид дэлгүүрээр үйлчлүүлэхэд түрийвч, утас, кредит карт ашиглахгүйгээр төлбөрөө хийх боломжийг олгож байгаа юм. Харин үүний оронд энэ шинэ систем нь хүмүүсийн царай болон алганы хээн зурагны тусламжтай төлбөр тооцоог маш хурдан хялбар байдлаар хийдэг.  EIT Digital компани Инновацийн үйлдвэрлэлийн хүрээнд эхлүүлсэн, EIT дижитал түншүүдтэй нэгдэж, дэвшилтэт технологийг зах зээлд нэвтрүүлэхээр PeasyPay анх Будапештад гаргаж байсан бөгөөд одоогоор Испанийн Гвадалахар хотод туршиж байна. Үүний дараа Словени, Их Британид нэвтрүүлэх юм.


“Pay with smile”

Төслийн нууц нэр нь ‘Pay with smile’ бөгөөд EIT Digital компани Инновацийн үйлдвэрлэлийн Дижитал Санхүүгийн багцад багтдаг байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Испанийн хоёр түнш болох Ci3, Liberbank, Унгарын хоёр E-Group, OTP Bank, Словенийн AV Living Lab зэрэг ордог.

PeasyPay-ийн бүтээгдэхүүний ахлагч Csaba Körmöczi тайлбарлахдаа: Систем нь гурван хүчин зүйлээс бүрдэнэ: Үүнд үйлчлүүлэгчдэд зориулсан ухаалаг утасны програм (зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчдэд), үйлчилгээний байгууллагад зориулсан ухаалаг гар утасны програм болон төлбөрийн терминал

Үйлчлүүлэгч гар утасныхаа камераар селфи, гарын алганы зургийг авах ба энэ нь аппликейшнээр дамжуулан дижитал профайл үүсгэдэг (Андройд болон IOS алинд нь боломжтой). Дараа нь тэдэнд банкны картынхаа дэлгэрэнгүй мэдээллийг нэгдсэн, аюулгүй төлбөрийн гарц дээр бүртгүүлэхийг шаарддаг.

Үйлчилгээний байгууллагад ашигладаг кассын машиныг холбохын тулд нь үйлчлүүлэгчдийн нүүр, гарын алгыг сканердаж, урьдчилан бүтээсэн биометрийн загвартай харьцуулдаг камер, нүүр таних програм хангамжаар тоноглогдсон тусгай борлуулалттай машиныг ашигладаг.

 Нүүр болон гарын алганы сканы хослол нь нүүр таних системийн нарийвчлал тухайн хүн, програм хангамж болон нөхцөл байдлаас шалтгаалан ялгаатай байдал гарч болох ба тухай хүний мэдээлэл зөрөх эрсдэлийг бууруулах зорилгоор хийгдсэн. Системийг ашиглах үед мэдээлэл таарсан тохиолдолд төлбөрийг зөвшөөрч, холбогдох картын PeasyPay дансны төлбөрийн санд бүртгүүлсэн зээлийн картнаас ногдох дүнг тооцно.

Мэдээжийн хэрэг PeasyPay нь Европын бүх дүрэм журам, ялангуяа GDPR, үндэсний мэдээллийн хамгаалалтын тухай хууль тогтоомж, өгөгдлийн субъект тодорхой зорилгоор тодорхой зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд царай таних зорилгоор биометрийн мэдээлэл боловсруулах зөвшөөрөл олгохгүй байхтай холбоотой бүх зохицуулалттай бүрэн нийцдэг.

Төлбөрийн шийдлүүдийн бусад олон технологи нь өмчийн дэд бүтэц, экосистемээс бүрэн хамааралтай байдаг бол PeasyPay-ийн систем нь нээлттэй системд суурилсан гэдгээрээ онцлог бөгөөд аль ч банк, ямар ч худалдаачин нэгдэж болно гэсэн үг юм.


Түгээн дэлгэрүүлэлт

PeasyPay шийдэл нь Будапештад анх 2019 оны 12-р сард кофены мухлагт ашиглаж байсан  боловч COVID-19 цар тахлын улмаас хэсэг хугацаанд түр зогсоогоод байсан юм. Одоо OTP банк болон E-group нар PeasyPay-ийг Унгарын нийслэлд нэвтрүүлэхээр маркетингийн компанит ажил эхлүүлсэн ба орон нутгийн үйлчилгээ, жижиглэн худалдааны салбарын гишүүдийг татан оролцуулахаар ажиллаж байна.

Испанийн Гвадалахар хотод PeasyPay-ийг хүнс, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт ашиглаж буй туршилтын ажил үргэлжилж байна. Энэ нь 7-р сараас эхэлсэн бөгөөд хотын төвд байрладаг дөрвөн жижиг дэлгүүрүүд энэ технологийг туршиж үзжээ. Одоо Испани дахь туршилтанд ойролцоогоор 25 үйл ажиллагаа явуулдаг (талх нарийн боов, махны дэлгүүр, хүнсний дэлгүүр, кафе, номын дэлгүүр, хэвлэх болон ургамлын дэлгүүр) дэлгүүр, аж ахуй нэгжүүд багтаж байгаа аж. PeasyPay-ийг их дэлгүүрүүдэд ашиглах боломжтой болгохоор ажиллаж байна.

Цаашлаад илүү олон туршилтыг өөр өөр газар хийхээр төлөвлөж байна. Их Британид таксины жолооч нарт төлбөрөө саадгүй төлж Глазго нисэх онгоцны буудлын зогсоол руу нэвтрэх боломжийг олгохоор системийг бий болгож байгаа бол Словени улсад ресторанд үйлчлэх боломжтой болох юм.

Туршилтын үе шатанд зөвхөн Унгар, Испани, Словени, Их Британид төвтэй үйлчлүүлэгчид PeasyPay програмыг өөрийн орон нутгийн апп дэлгүүрээс татаж авах боломжтой байгаа. Жилийн эцэс гэхэд уг програмыг дэлхийн хэмжээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: https://www.innovationnewsnetwork.com/