МОНГОЛ ЭРДЭМТДИЙН БҮТЭЭСЭН КОВИД-19-ИЙН ОНОШЛУУРЫГ ХӨСҮТ-Д ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-11-25 12:43:00

Эрдэмтэд маань оношлуураа өнгөрөгч зургадугаар сард бэлэн болгосон ч хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг олгохгүй байсаар өдийг хүрчээ. Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дэмжиж, эхний ээлжинд мэдрэг чанар өндөртэй уг оношлуурыг ХӨСҮТ-д ашиглахаар болжээ.


Одоогоор 1,100 оношлуур бэлэн байгаа гэж Коронавирусын оношлуур бүтээх ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Д.Ганзориг хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлжээ.

Оношлуурыг бүтээхэд ХБНГУ-ын Мюнхений Техникийн их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч Д.Нямбаяр, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Болдбаатар нар голлох үүрэг гүйцэтгэжээ.


Эх сурвалж: gereg.mn