Молекул биологийн хэрэглээний лаборатори

Байгуулагдсан түүх:

 “МУ-д анхны ШУП байгуулах тухай” 2013 оны 10 сарын 25-ны өдрийн МУ-ын БШУЯБНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам хоорондын  харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори байгуулах тухай” 2014 оны 08 сарын 21-ний өдрийн МУ-ын БСШУЯБНХАУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Яам хоорондын  ойлголцлын санамж бичиг”-ийг үндэслэн “Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори байгуулах тухай” МУ-ын ШУТСан,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн хооронд 2015 оны 02 сарын 02-ны өдрийн  гэрээний дагуу байгуулагдаж 2016 оны 02 сарын 22-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн.

Зорилго:

Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори нь молекул биологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, эрдэмтэн судлаачдад судалгаа, шинжилгээний ажил эрхлэхэд нь нээлттэй үйлчлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий “Шинжлэх ухааны паркийн захиргаа”  Шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн нэгдлийн нэгж юм.

 

Зорилт:

  • Шинжлэх Ухааны Паркийн Захиргааны инкубатор төвд бойжиж байгаа гарааны компаниуд болон хамтын ажиллагааны гэрээ бүхий их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага,  эрдэмтэн судлаачид тус лабораторийг түшиглэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх
  • Иргэд, аж ахуйн нэгж, бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад үзүүлэх төлбөртэй шинжилгээ үйлчилгээг чанартай, үнэн зөв үр дүнгээр хангаж, түргэн шуурхай үйлчлэх
  • Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх

Үндсэн судалгаа:

  • Ургамал, амьтны гаралтай дээж, мөн хүнсний бүтээгдэхүүнд  изолейцин, лейцин, лизин, метионин, фенилаланин, треонин, триптофан, валин зэрэг үл орлогдох 8 төрлийн болон орлогдох 9 төрлийн, нийт 17 төрлийн уургийн чөлөөт аминхүчлүүд, мөн сахар, зарим биологийн идэвхит нэгдлийг Өндөр үзүүлэлттэй шингэний хроматографи /HPLC/ төхөөрөмж дээр тодорхойлох
  • Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлага болон тэжээллэгийн үзүүлэлтийг /нийт уураг, нийт тослог, тослог, нүүрс ус, чийглэг, үнслэг/ тодорхойлох
  • Ургамалын дээжинд антиоксидант, флавонойд, фенолт нэгдэл зэрэг биологийн идэвхит нэгдлүүдийг стандарт арга зүйгээр тодорхойлох
  • Мал, амьтан болон  ургамлын эд эсээс ДНХ, РНХ, уураг зэрэг өндөр молекулт нэгдлийг ялгах
  • Ялгасан ДНХ болон уургийн нэгдлийг электрофорезийн аргаар тодорхойлох
  • Энгийн PCR (Полимеразын гинжин урвал) - аар ДНХ-ийн праймерыг олшруулах
  • Хүнсний болон ургамал, мал амьтны гаралтай дээжнээс уураг ялгах