Үндэсний инновацийн шагнал олгоно.
Инноваци
Уг бүтээгдэхүүнийг Таван толгой түлш ХХК-ний сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд нэвтрүүлснээр утаан дахь хүхэрлэг хийн хэмжээг бууруулах, шахмал түлшний бат бөхийн чанар сайжирч, хог үйрмэгийн хэмжээ багасах, үйлдвэрлэлийн горимын хатаалтын хугацаа богиносож, түлшний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг давуу тал үүснэ. Мөн Улаанбаатар хотын агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй хүхэрлэг хийн хэмжээг 2-4 дахин, PM-10 тоосонцрын хэмжээг 2 дахин, бусад бохирдуулагч хийн хэмжээг 2-3 дахин бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Энэ бүтээгдэхүүнийг дотоодын түүхий эдээр эх орондоо үйлдвэрлэх бөгөөд импортыг 100 хувь орлож улсын төсөвт жилдээ 6.5 тэрбум төгрөг орж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад 15 тэрбум бодит орлого болж үлдэх бөгөөд 150 орчим ажлын байр нэмэгдэнэ.