ДЭМБ: Коронавирусний шинэ төрөл дахин гурван оронд илэрлээ

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2020-12-21 11:41:00

Их Британид илэрсэн коронавирусний шинэ төрөл Нидерланд, Дани, Австралид илэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Үүнээс өмнө Итали, Өмнөд Африкт энэ төрлийн коронавирус илэрсэн тухай мэдэгджээ.

Энэ сарын дундуур Их Британид коронавирусний шинэ төрлийг илрүүлсэн билээ. Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, мутацад орсон SARS-CoV-2 коронавирус хурдацтай тархаж байгаа бөгөөд Лондон хотод голомтлон тархаж байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдэгдсэнээр, энэ төрөл нь өмнөх хувилбараас 70 хувиар илүү халдвартай.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Борис Жонсон Лондон хот болон Английн зүүн өмнөд бүсэд хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан Франц, Бельги, Герман, Нидерланд зэрэг улс орнууд Их Британитай тээврийн харилцааг зогсоогоод байна.



Эх сурвалж: news.zindaa.mn