Лабораторийн ажил үйлчилгээ

1.    Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Бие даан болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран төслийн санал боловсруулж төслийн сонгон шалгаруулалтанд оролцон хамтран ажиллах боломжтой. Хамтарсан судалгаа хийх чиглэл:

1.    Молекул биологийн судалгаа:

1.  Ургамал амьтны эсээс ДНХ ялгах

2.   ДНХ-ийн болон уургийн гель электрофорез

3.   Энгийн ПГУ /PCR/

4.   Төрөл бүрийн дээжнээс уураг ялгах

5.   Уургийн аминхүчлийн бүрдэл тодорхойлох

2.    Мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний биохимийн судалгаа

3.    Ургамлын фитохимийн судалгаа /антиоксидант, флавонойд, фенолт нэгдэл зэрэг биологийн идэвхит нэгдлүүдийг тодорхойлох/

 2.    Хэрэглэгчдэд төлбөртэй сорилт шинжилгээ үйлчилгээ үзүүлэх

/Байгууллагын захиргаанаас баталсан үнэ тарифын дагуу/

·         Амьтан ургамалын гаралтай дээжинд үл орлогдох 8, орлогдох 9, нийт 17 төрлийн амин хүчил тодорхойлох шинжилгээг Өндөр үзүүлэлттэй шингэний хроматографи /HPLC/ төхөөрөмжөөр хийж гүйцэтгэнэ.

·         Ургамал, амьтны гаралтай дээж болон хүнсний бүтээгдэхүүнд ерөнхий химийн үзүүлэлтүүдийг стандарт арга зүйн дагуу тодорхойлох /нийт уураг, нийт тослог, эслэг, хуурай бодис, илчлэг/

·         Ургамлын дээжинд антиоксидант, флавонойд, фенолт нэгдэл зэрэг биологийн идэвхит нэгдлүүдийг стандарт арга зүйгээр тодорхойлох

 

3.    Захиалгаар болон хамтран ажиллах гэрээ байгуулан үйлчилгээ үзүүлэх

Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг байгууллагаас тогтоосон тарифын дагуу болон хамтран ажиллах сонирхолтой байгууллага, гарааны компани болон хувь судлаачтай гэрээ байгуулан төлбөрийн хөнгөлөлттэйгөөр ашиглуулах үйлчилгээг үзүүлнэ.