Баян орнуудыг вакцинжуулалтаа түр зогсоохыг уриалжээ

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-02-01 14:32:00

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Их Британи болон бусад чинээлэг улс орнуудад хандан эхний шатанд хүн амаа бүгдийг нь корона вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаас эхний ээлжид татгалзахыг уриалсан байна.

Улмаар бүх нийтийн вакцинжуулалтаас татгалзахад үлдэх вакциныг бусад ядуу орнуудтай хуваалцахыг уриалав. Энэ тухай ДЭМБ-ын албан ёсны төлөөлөгч Маргарет Харрис мэдээлсэн юм. Тэрээр хэлэхдээ "Бид эрүүл мэндийн салбарын ажилтнууд ба корона вирусийн халдвар авах эрсдэл өндөртэй бүлгийн хүмүүсээ вакцинжуулж дууссан улс орнууд нь бусдадаа вакцин илүүчилнэ гэдгээ баталгаажуулах ёстой" гэжээ.


Ингэвэл ёс суртахуун болон эдийн засгийн үүднээс хамгийн зөв алхам болно гэдгийг Харрис онцлоод улс орнуудын хувьд харилцаа холбоо сайн хөгжөөд байгаа учраас дан ганц өөрийн улсын иргэдээ вакцинжуулах нь алдаатай алхам болон тухай шинжлэх ухааны судлагаа олон гарах болсныг дурджээ.


Тэгээд ч 2020 оны арван нэгдүгээр сард G20 чуулга уулзалтын үеэр, дэлхийн хамгийн чинээлэг гэгддэг эдгээр орнуудын төрийн тэргүүнүүд нь корона вирусийн эсрэг вакцин ба эм бэлдмэлийг дэлхий дахинаа шударгаар хуваарилах ажлыг санхүүжүүлэх үүргийг хүлээхэд бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсан юм.



Эх сурвалж: www.zarig.mn