Коронавирусний эсрэг тарган вакцин гаргаж авчээ

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-04-28 12:50:00

Коронавирусний эсрэг гаргаж авсан тарган вакцины үр дүн 60 гаруй хувьтай байна гэж Оросын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Владимир Чуконин мэдэгджээ.

Ийм хэлбэрийн вакциныг Санкт-Петербургийн Сорилтын анагаах ухааны хүрээлэнд гарган авчээ. Өдгөө эл бэлдмэл эмнэлзүйн өмнөх туршилтын сүүлийн шатанд явж байгаа гэнэ.

Эрдэмтний хэлснээр, тариа хийлгэлгүйгээр, ашигт бактер бүхий исгэсэн сүүн бүтээгдэхүүн ууснаар коронавирусний эсрэг өөрийгөө хамгаалах боломжтой болно. Энэхүү тарган вакцин нь аюулт коронавирусний уургийг танихад туслах зориулалттай тусгайлан гаргаж авсан пробиотик юм.

Чуконины хэлснээр, тарган вакцин уусны дараа бие организмд салст бүрхүүлийг хамгаалдаг А ангиллын иммуноглобулин бий болдог байна. Үүсэж буй дархлааг мукозал буюу салст бүрхүүл, хамгаалагч эсийн дархлаа гэж нэрлэдэг байна.

Түүнчлэн, ийм хэлбэрийн вакциныг бусад төрлийг бодвол үйлдвэрлэхэд хялбар бөгөөд жилд нэг тэрбум гаруй тунг үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэхүү бэлдмэлийн тусламжтай өмнө нь вакцин хийлгэж басан эсвэл халдвар аваад эдгэрсэн ч эсрэг биет бага түвшинд үүссэн хүмүүсийн дархлааг идэвхжүүлэхэд тустай гэнэ.

Эх сурвалж: zindaa.mn