“Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг долоо дахь удаагаа зохион байгуулна.
Мэдээ | Үйл явдал
Инновацийн үйл ажиллагааг олон нийтэд
таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн
дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх
зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг долоо дахь удаагаа зохион байгуулна.
“Инновацийн 7
хоног” арга хэмжээг дэлхий олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай
орны хувьд 2014 оноос хойш 7 дахь удаагаа зохион байгуулна.
“Монголын
инновацийн 7 хоног-2021” арга хэмжээг цахим хэлбэрээр 2021 оны 5 дугаар сарын
17-23-ны өдрүүдэд зохион байгуулах саналыг төлөвлөсөн бөгөөд арга хэмжээний
хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.
- “Инновацийг дэмжих хөтөлбөр” хөрөнгө оруулалт татах DEMODAY арга хэмжээ
- ЮНЕСКО-ийн
шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан зөвлөмжийн тайлангийн танилцуулга
- АШУҮИС-ийн Шинээр нээгдсэн Эмнэлзүйн молекул оношилгооны төв, "Шүлсэнд
SARS-CoV-2-ыг илрүүлэх in-house RT-PCR оношлуурын "C4A" гарааны
компанийн нээлт,инновацийн бүтээгдэхүүнийн танилцуулга
- “Инноватор-21”
цуврал лекц
- “Соёлын бүтээлч үйлдвэрлэл – 2021” эрдэм шинжилгээ, онол практикийн бага
хурал
- "MUST Start-Up" оюутны гарааны бизнесийн уралдаан
- Шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн, сайн туршлагыг орон нутагт түгээн
дэлгэрүүлэх цахим сургалт
- Mongolian Innovation Week 2021 | Best Paper Awards 2021: Магистрант,
докторант оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурал
- "Монголын инновацийн 7 хоног"-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй
ICIED-2021 “International Conference on Innovation and Entrepreneurship
Development” Олон улсын ЭШ-ний бага хурал
- "Бизнесийн түншлэл ба Технологи" онол, практикийн хурал
- Innoweek 2021online expo
Хамтран зохион
байгуулагч:
Хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Соёлын яам
Харилцаа холбоо,
мэдээллийн технологийн газар
Шинжлэх ухаан,
технологийн сан
Нийслэлийн шинжлэх
ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар
Шинжлэх ухааны
академи
Монгол Улсын их
сургууль
Шинжлэх ухаан, технологийн
их сургууль
Хөдөө аж ахуйн их
сургууль
Монгол Улсын
боловсролын их сургууль
Соёл урлагийн их
сургууль
Анагаахын шинжлэх
ухааны үндэсний их сургууль
Монголын үндэсний
худалдаа аж үйлдвэрийн танхим
Залуу судлаачдыг
дэмжих сан
Монголын залуу
эрдэмтдийн холбоо
“Эм Эн
Эйжинси”
Старт-ап Монгол
ТББ
Монголын хамтын
оффисуудын холбоо
“Старт-ап маркетинг
спейс” ХХК