ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦИЙН КЛАСТЕРИЙН БАРИЛГЫН АЖИЛ 20 ХУВЬТАЙ БАЙНА

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-08-23 10:19:00

Өнөөдрийн байдлаар барилгын явц 20 хувьтай байгаа бөгөөд физик, ботаник, химийн лаборатори, оффис, агуулахын барилгын ажил хийгдэж байна.

Ажлын явцыг шалгах үеэрээ хүн хүчээ нэмэгдүүлж, энэ онд хоёр барилгын карказ болон гадна ханын дүүргэлтийг бүрэн хийж дуусгах үүрэг өгөв.

Шинжлэх ухаан, инновацийн төвийн кластерийн барилгад салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана.

Энэхүү төв байгуулагдснаар Шинжлэх ухааны академийн хүрээлэн, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 3000 гаруй эрдэмтэн, судлаачид хамтарч ажиллах орчин нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: БШУЯ