БНХАУ-ын Бээжин, Шанхай хотуудад Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн инкубаторын чадавхи, бүтээн байгуулалтын ажлыг дээшлүүлэх зорилгоор харилцан туршлага солилцлоо.

Мэдээ | Үйл явдал
2018-11-30 11:00:00

    БНХАУ-ын Бээжин, Шанхай хотуудад Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн инкубаторын чадавхи, бүтээн байгуулалтын ажлыг дээшлүүлэх зорилгоор харилцан туршлага солилцох уулзалт, сургалт  2018 оны 11 дүгээр сарын 27-30ы өдрүүдэд болж, монгол талын зохион байгуултыг хариуцан ажиллалаа.

    Уг арга хэмжээнд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газар, Шинжлэх ухааны паркийн захиргаа ШУТҮН-ны төлөөллөөс бүрдсэн удирдлага, албан хаагчид оролцсон.

    Монгол талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Цай Жианнинг, Өвөр Монголын өөртөө засах орны Шинжлэх ухаан, технологийн тэнхимийн орлогч дарга У Сухай, Хамтын ажиллагааны газрын дарга Хө Шиүпин нар хүлээн авч хоёр орны хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдал болон цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар хэлэлцэж 2019 он, 2020 оны хамтарсан төслүүдийн чиглэлийг хэлэлцлээ.