ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ ЗАРЛАГДЛАА

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-09-16 15:29:00
Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо.
Шалгалтын бүртгэл 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.
Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ