ӨНӨӨДРИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР...

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-09-29 11:38:00

Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.

БШУ-ны сайд Л. Энх-Амгалан бүх эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажиллаж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын нөхцөл байдалтай газар дээр танилцан, тус салбарт цаашид хийгдэх шинэчлэлийг эхлүүлж байгаа билээ.

Энэхүү тогтоолоор;

  • Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
  • Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
  • ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
  • ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
  • Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж ийнхүү бүрдэж байна.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам