Танилцуулга

Технологийн инкубатор нь гарааны бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа явуулах тав тухтай ажлын орчин, дундын тоног төхөөрөмж  зэргээр дэмжлэг үзүүлэх, гааль, татварын хөнгөлөлт эдлэх талаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, боловсон хүчинг бэлтгэх, хөгжүүлэх, удирдлагын чадавхийг нэмэгдүүлэх зэргээр бизнесийн үйл ажиллгааг тогтворжуулан хөл дээр нь зогсоож, өсгөн бойжуулах бүхий л нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Бойжигч компаниудыг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах нь гол үр дүн байх болно.

ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Технологийн инкубатор нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагуудын үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих,  шинэ дэвшилтэт санааг технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах, зах зээлийн шинэ хэрэгцээг эрж олох, шинэ технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх замаар оюуны ололт бүтээлийг зах зээлд нэвтрүүлэх, жижиг аж ахуйн нэгжүүдэд хөгжих таатай орчинг бүрдүүлэн нийгэм-эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх үндсэн зорилготой.

Энэхүү технологийн инкубатор нь гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулж, хөрөнгийн зах зээлд гаргах зорилготой эдийн засгийн хөгжлийн микро түвшний гол байгууламж юм.

Зорилт 1: Улсын хэмжээнд бизнес, технологийн инкубаторын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тоо хэмжээг нэмэгдүүлэх

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • ЭШБ болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх

  • Шинэ хандлага ойлголтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилах үйл ажиллагаа явуулах

  • Үзэсгэлэн, семинар, олон улсын хурал уулзалт зохион байгуулах зэргээр иннкубаторын компаниудын сүлжээг өргөтгөх

  • Хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог хангах

Зорилт 2: Гарааны бизнесийг бойжуулах, дэмжих

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

  • Бизнес, технологийн сургалт, зөвлөх үйлчилгээ

  • Зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээ

  • Хөрөнгө оруулалт, санхүүгийн үйлчилгээ

  • Олон талт харилцаа холбоо өргөжүүлэх үйлчилгээ

  • Тав тухтай ажлын орчингоор хангах

  • Гааль, татварын хөнгөлөлт эдлэх, чөлөөлөх орчин нөхцлийг бүрдүүлэх

  • Туршилтын үйлдвэр, цехийг ашиглах, түрээслэх

    Үндсэн чиг үүрэг:

    • Гарааны компаниудыг бойжуулах орчин нөхцлийг бүрдүүлэх

    • Паркийн чиг үүргийн дагуу шинэ техник, технологийг хөгжүүлэх

    • ЭШБ, Технологи дамжуулах төв, Лабораторийн  шинэ төсөл, үр дүнг практикт нэвтрүүлэхэд хамтран ажиллах

    • Гарааны компанийг сургалт, үйлчилгээгээр хангах

    • Гарааны компанийн гааль, татварын хөнгөлөлт эдлэх, чөлөөлөх орчин нөхцөлийг бүрдүүлэх