Технологийн хамгийн том чуулган Web Summit-д "Нөмөр" аппликейшн оролцлоо

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-11-23 10:17:00

Web Summit нь дэлхий дахинд тулгарч буй асуудлуудыг технологийн арга хэрэгслээр шийдэж хүн төрөлхтөнд хялбар хэрэглээг санал болгох зорилготой дэлхийн технологийн хамгийн том чуулган юм. Энэ жилийн хувьд тухайн арга хэмжээнд 128 орны 42,751 оролцогчид хүрэлцэн ирснээс 50.5% нь эмэгтэйчүүд байсан нь илүү онцлог байлаа.

Дээрх арга хэмжээнд

  • 1878 дэлхийн алдартай сэтгүүлч, контент бүтээгчид
  • 1519 стартап компаниуд
  • 1333 хэлэлцүүлэг 
  • 872 хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид
  • 748 салбартаа тэргүүлэгч, нөлөөлөгчид илтгэл тавьсан томоохон арга хэмжээ болж өнгөрсөн юм.

“Web Summit” 2021 чуулга уулзалтын гол онцлог нь стартап компаниуд байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс стартап төлөөллүүд финтек, маркетинг сурталчилгаа, шинжлэх ухаан, программ хангамж, боловсрол, эрүүл мэнд, аялал гээд амьдралд хэрэгтэй бүхий л асуудлыг шийдвэрлэх бүтээгдэхүүнүүд танилцуулсан.

“Web Summit” 2021 чуулга уулзалтад Азийн орнуудын стартап төлөөллүүд цөөхөн оролцсон. Монгол улсаа төлөөлөн “Нөмөр” аппликейшн оролцсон нь зохион байгуулагчдын зүгээс ихээхэн онцолж байлаа.

“Web Summit” 2021 чуулга уулзалт нь олон боломжуудыг оролцогч нартаа олгодог. Үүний нэг нь  Стартап хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Mentor Hour, Master Class, Pitch гэх мэт олон арга хэмжээнүүдэд оролцох эрхүүдийг өгдөг. Энэ жилийн хувьд “Нөмөр” аппликейшн маань “Стартап Бета” хөтөлбөрт шалгарсан. Нөмөрийн хувьд "Mentor Hour " хөтөлбөрөөр туршлагатай үүсгэн байгуулагчид болон бусад улсын санхүүгийн салбарт ажиллаж буй технологийн компаниудтай туршлага судалсан нь маш үр дүнтэй байсан. Мөн технологийн тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдээс шинэ мэдлэг, мэдээлэл солилцон үйл ажиллагаагаа сайжруулах, ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор “Мастер класс” сургалтад хамрагдсан юм.

Банк санхүүгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа хэрэглэгчдэд хурдан, хялбар уян хатан санхүүгийн шийдэл санал болгож байгаа нь бусад улс орнуудын сонирхлыг ихээр татаж байв.

Эх сурвалж: ikon.mn