Монголд анх удаа iAddress аппликэйшн ашиглан иргэд бүх төрлийн үйлчилгээний байгууллагад урьдчилан цаг авах боломжтой боллоо

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-11-22 09:32:00

Ди Ай Аддресс ХХК нь Үйлчилгээний салбарт анх удаа үйлчилгээний байгууллагын нэгдсэн мэдээлэл, хаяг байршил, цаг захиалгын аппликэйшнийг  хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь Монголын үйлчилгээний салбарт цоо шинэ хэв маягийг бий болгоод байна. 

Иргэд:

  • Үйлчилгээний байгууллагын хаяг байршлын мэдээллийг МАР ашиглан хялбар олох,
  • Зочид буудал, Амралтын газар гэх мэт өдөр тутмын хэрэгцээний үйлчилгээг урьдчилсан захиалах,
  • Дугаарлан зогсох эрсдэлгүйгээр Үйлчилгээ авах цагаа урьдчилаад захиалах,
  • Үйлчилгээний байгууллагын мэдээллийг нэг АПП-аас харах боломж гэх мэт

iAddress АПП нь тухайн үйлчилгээний байгууллагыг хэрэглэгчтэй шууд холбож байгаа бөгөөд хэрэглэгчид АПП ашиглан Монгол улсын хаанаас ч 24/7  үйлчилгээгээ болон цагаа  захиалахдаа ямар нэгэн дундын зуучгүйгээр хоорондоо холбогдох боломжийг бий болгосон.

Цар тахлын эрсдэлтэй үед хэрэглэгчид аливаа үйлчилгээг авахдаа аль болох урьдчилан захиалга өгч олон хүнтэй газар удаан байх эрсдэлээс сэргийлэх хандлага бий болсон бөгөөд уламжлалт системд бид утсаар эсвэл биечлэн үйлчилгээгээ захиалдаг бол iAddress АПП ашиглан тухайн байгууллагатай шууд холбогдон боломжит цагаа өөрөө сонгон захиалах, хаяг байршлаа лавлах, тухайн байгууллагын мэдээллийг авах  гэсэн олон боломжуудыг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж байна.

iAddress одоогоор 3000 гаруй үйлчилгээний байгууллага  тухайлбал Гоо сайхны салон, Гоо сайхны эмнэлэг, Шүдний эмнэлэг, Хувийн эмнэлэг,Зочид буудал, Амралтын газар гэх мэт үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд нэгдэн хэрэглэгчдэдээ үйлчилгээ болон цагаа урьдчилан захиалах боломжийг олгоод байна. Мөн одоогоор манай аппыг ашиглан өдөрт 100-150 хүн үйлчилгээний цагаа урьдчилан захиалж өдөр тутамдаа ашиглаж байна.

Холбоо барих:

Веб сайт: www.iAddress.mn
Утас: 75090707 
Фэйсбүүк: @iAddress

Гар утасны апп татах холбоос :
Android app: https://cutt.ly/SWCidSK
Iphone app : https://cutt.ly/oEvHV6D 

Эх сурвалж: ikon.mn