"Монгол Улсын дотоод аудиторуудын форум" болно

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2021-12-24 11:09:00

Монголын Үндэсний Дотоод аудиторуудын холбоо (IIA Mongolia chapter)-ноос жил бүр зохион байгуулдаг Монгол Улсын Дотоод аудиторуудын Форум буюу Annual Conference 2021-ыг виртуал хэлбэрээр 2021.12.27-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ жилийн форум нь “Insight into the Future” уриа дор болох бөгөөд ирэх жилийн анхаарах асуудлууд, дотоод аудитын шинэ тутам бий болж буй хандлага зэрэгт төвлөрсөн сонирхолтой илтгэлүүд, хэлэлцүүлгүүд хийгдэх болно.

Форумд урилгаар Монгол Улсын шилдэг мэргэжилтнүүд, судлаачид оролцож илтгэл тавих бол ОУСК-ийн Үйл ажиллагаа хариуцсан ахлах ажилтан Лэяал Савас оролцож Байгаль орчин, Нийгэм, Засаглалын тогтвортой байдлын асуудлууд, аудиторуудын үүрэг хариуцлага сэдвээр илтгэл тавина.

 

ХӨТӨЛБӨР:

НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА.

ҮНДСЭН ИЛТГЭЛҮҮД:

- 2022 оны Макро эдийн засгийн төлөв байдал, анхаарах асуудлууд

- 2022 оны Мөнгөний бодлогын төлөв байдал, анхаарах асуудлууд

- 2022 оны Хөрөнгийн зах зээлийн төлөв байдал, анхаарах асуудлууд

- Кибер аюулгүй байдлын эрсдэл

- Бизнес процесс менежмент гэж юу вэ?

- Байгаль орчин, Нийгэм, Засаглалын тогтвортой байдлын асуудлууд, түүнд аудиторуудын оролцох үүрэг хариуцлага

- Мөнгө угаах, терроризмтой тэмцэх үйл ажиллагаа ба дотоод аудиторын үүрэг хариуцлага

 

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

- Мэдээллийн технологийн аудитын хөгжил

- Дотоод аудитын хууль эрхзүйн орчин

 

ХААЛТ:

БҮРТГЭЛИЙГ ДАРААХ ХОЛБООСООР ХИЙЛГЭНЭ ҮҮ.

https://docs.google.com/.../1FAIpQLSewT0FWJTY.../viewform...

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ:

- 150’000 төгрөг /IIA Mongolia chapter-ын гишүүд 20%-ийн хөнгөлөлттэй/

ХОЛБОО БАРИХ: info@iiam.mn

Утас: 76109900, 99197062

Хүндэтгэсэн,
Менежер Г. Болормаа
IIA Mongolia Chapter

Хаяг: Монгол улс, Улаанбаатар 13373, Баянзүрх дүүрэг, 6-р хороо,
13-р хороолол, Барилга.мн оффис, 402 тоот
Утас: +976-7610-9900, 99197062

Эх сурвалж: Zindaa.mn

Холбоотой мэдээ