ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА НЬ ДЭЛХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКУУДЫН ХОЛБОО /IASP/-НД ЭЛСЭН ОРЛОО

Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
2022-01-27 13:50:00

Шинжлэх ухааны паркийн захиргаа нь дэлхийн 76 орны 350 гишүүнчлэлтэй дэлхийн шинжлэх ухааны паркуудын холбоо /IASP/-нд элсэн орж албан ёсны гишүүн байгууллага боллоо. Дэлхийн шинжлэх ухааны паркуудын холбоо /IASP/ нь шинжлэх ухаан, технологи судалгааны парк, инновацийн бүс болон инновацийн бусад салбарын сүлжээг зохицуулах, гишүүд болон тэдний компаниудад бизнес эрхлэх шинэ боломжийг сайжруулах, гишүүдийнхээ алсын харааг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ парк, инновацийн бүсийг хөгжүүлэхэд туслах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Манай байгууллага тус холбоонд элссэнээр олон улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн сүлжээ хамтын ажиллагаанд нэгдэн орох, шинжлэх ухааны парк байгуулах шилдэг туршлага, мэдлэгийг судлах, олон улсад нэр хүндээ өсгөх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсад зохион байгуулагдах сургалт арга хэмжээнүүдэд хамрагдах зэрэг олон боломж нээлттэй болж байгаа давуу талтай юм.