Захирлын мэндчилгээ

Шинжлэх ухааны паркийн захиргаа нь эдийнШинжлэх ухааны паркийн захиргаа нь эдийн засгийнтогтвортой хөгжлийг дэмжих үндсэн бүтэц болох засгийн газар, аж үйлдвэр, их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, бүс нутгийн инновацийг хурдасгах зорилготой.

Шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжлийн бодит эргэлтэд оруулахын тулд нэн шаардлагатай дэд бүтэц болон энтерпрэнерүүд, салбар дундын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор өндөр технологийн кластерыг байгуулах нь оновчтой гаргалгаа болохыг олон улсын жишиг харуулж байна. 


Иймд шинжлэх ухаанд суурилсан бизнес эрхлэхийг тэмүүлэгч, эрдэм мэдлэгээ баялаг болгохыг зорин ажиллаж буй нийт судлаачид, оролцогчид та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна. Таныг хөгжил дэвшилд хөтлөх мэдлэгт суурилсан бүтээлч ажилд амжилт хүсье. 


"ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА" 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДОКТОР (Ph.D) Б.АМАРСАНАА