ӨРСӨЛДӨХҮЙЦ ОЮУНЫ ӨМЧИД СУУРИЛСАН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ | Үйл явдал
2022-12-23 10:13:00
ӨРСӨЛДӨХҮЙЦ ОЮУНЫ ӨМЧИД СУУРИЛСАН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалт хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд 10 салбарын эрдэмтэд, судлаачид, судалгаа хөгжүүлэгчид оролцож гарааны бизнесийн үйл ажиллагаанд тулгамдаж буй оюуны өмчийн түгээмэл асуудлууд, өрсөлдөхүйц оюуны өмчийн ач холбогдол, түүнийг хэрхэн бий болгох, ингэснээр өрсөлдөхүйц технологид суурилсан гарааны бизнесийг хэрхэн дэмжих экосистемийн талаар ойлголт авлаа. Мөн түүнчлэн технологид суурилсан гарааны бизнесийг хөгжүүлэхэд зөвхөн санхүүжилт бус, зөв тогтолцоо чухал болохыг илтгэгчид онцлов.


Мөн түүнчлэн паркийн захиргаанаас гарааны бизнесийг дэмжих экосистемийг хөгжүүлэхэд эрдэмтэд, судлаачид, судалгаа хөгжүүлэгчдийн оролцоо чухал бөгөөд цаашид хамтран ажиллах боломжууд, зохион байгуулах цуврал арга хэмжээнүүдийн талаар товч танилцуулав.
Сургалт хэлэлцүүлгийн төсгөлд захиргааны зүгээс хамтран зохион байгуулагчид болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, AMIPA - IP agents, Socratus Start-up Studio, Шинжлэх Ухаан, Технологийн Сан-ийн хамт олон болон хүрэлцэн ирсэн эрдэмтэд, судлаачид, судалгаа хөгжүүлэгчдэд талархал илэрхийлээд, дараа дараагийн цуврал арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг урив.






Холбоотой мэдээ