МАЛ АЖ АХУЙН ЧИГЛЭЛИЙН ГАРААНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
БНСУ-ын КОЙКА байгууллага болон Хангён Их Сургууль, МУ-ын БШУЯ-ны харьяа Шинжлэх Ухааны Парк, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль (МААБС) нь Монгол улсын МАА-н үйлдвэрлэл, гарааны бизнес эрхлэлтийг дэмжих, залуу үеийнхний гарааны бизнес эрхлэх чадварыг бэхжүүлэх, сургалтаар дамжуулан мэдлэг олгож, ажил эрхлэлт ба гарааны бизнесийн үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор тус чиглэлд үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой залуусыг богино хугацааны сургалтанд бүртгэж байна.
2023 онд зохион байгуулагдах анхан шатны сургалт дараах байдлаар зарлагдаж байгаа тул өргөнөөр оролцоно уу.
1. Сургалтад
хамрагдах оролцогчийг бүртгэх тухай
- Бүртгэл хийх
- Шалгаруулж авах хүний тоо: Нийт 20 хүн
- Хамрагдах хүрээ: Мал аж
ахуйн чиглэлээр бизнес эрхэлдэг эсвэл эрхлэх хүсэлтэй залуус
o
Сургалтад оролцогчид тавигдах шаардлага: 2023 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар 18 наснаас дээш- 45
хүртэл насны Монгол Улсын иргэн
o
Сургалтын хугацаа: Өдөрт 6 цаг (5 өдөр)
(‘23.06.12.~06.16.)
- Зохион байгуулагч байгууллага: ХААИС,-ийн МААБС, Шинжлэх Ухааны Парк
Сургалтын агуулга
o
Залуучуудын
бизнес эрхлэлтийг дэмжих сургалтын агуулга
-
Мал аж ахуйн үйлдвэрлэл
эрхлэгчдийн хандлага, үүрэг (ухамсарт суурилсан боловсрол)
- Мал аж ахуйн үйлдвэрлэл
эрхлэх анхан шатны мэдлэг (бизнесийн менежмент), мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи
(боловсруулах үйлдвэрлэл), мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбартай холбоотой
бодлого, хууль тогтоомж (мал аж ахуйн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын менежмент)
-
Хөгжингүй
орны /БНСУ/ Мал аж ахуйн
үйлдвэрлэлийн чиг хандлагын тухай (Гарааны бизнесийн лекц)
o Сургалт болон бизнес удирдлагын загварын
практик, дадлагын үр дүнг сайжруулахын тулд талбайн сургалт зохион байгуулах,
заавар, зөвлөгөө өгөх
- Мал аж
ахуйн байгууламжийн менежментэд чиглэсэн орчны танилцах
дадлага зохион байгуулах (Сургалтын загвар
дадлага)
* Сургалтын хөтөлбөрийг сайжруулахын тулд сургалтын агуулгын
зарим хэсэг өөрчлөгдөх боломжтой.
** Сургалтад хамрагдах хүмүүсийн үүрэг хариуцлагаа (сургалтын
цаг, ирц, даалгавар хураалгах гэх мэт) зөрчих тохиолдолд сургалтаас хасагдаж
болох бөгөөд сургалтыг дундаас орхих тохиолдолд дараагийн сургалтад оролцох
боломжгүй.
- Сургалтын ашиг тус
o Сургалт төлбөргүй.
o
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг
дотоод болон гадаадын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө өгнө
- Сургалт дүүргэснээр
o Төгссөн гэрчилгээ
o Дурсгалын зүйлс
- Холбоо барих
o
ХААИС-ийн Мал Аж Ахуй Биотехнологийн
Сургууль
Т.Уламбаяр 99179536, И.Баярбат 99197535
o Шинжлэх Ухааны Парк, Маркетинг Инновацийн Хэлтэс /Төслийн хариуцагч/
О.Болор-Эрдэнэ 5126-5258, 9994-6229, 9070-3287
2.
Сургалтанд оролцогчийг шалгаруулах тухай
- Бүртгүүлэх эрх:
o
Мал аж ахуйн чиглэлээр гарааны бизнес
эрхлэх сонирхолтой залуус
o
2023 оны 1-р сарын 1-ний өдрийн байдлаар
18 наснаас дээш 45 хүртэлх насны Монгол
улсын иргэн
- Давуу эрх:
o ХААИС, Мал аж ахуй
биотехнологийн сургуулийн (оюутан эсвэл төгсөгч) нэр дэвшигчийг нийт сургалтанд оролцогчийн 30%-д
багтаан оролцуулах давуу эрхтэйгээр сонгон шалгаруулах боломжтой.
- Бүртгүүлэх арга: Онлайн (и-мэйл) болон цаасан хэлбэрээр
- Материал хүлээн авах хугацаа: 2023.05-01 (Дав) - 05.18 (Пүр) хүртэл
·
Ерөнхий
мэдээллийг ХААИС-ийн вэб сайт ( https://muls.edu.mn/ ), Шинжлэх ухааны паркын вэб сайт ( http://sciencepark.gov.mn/ ) болон
олон нийтийн сүлжээн дэх байгууллагын албан ёсны
хуудсаар дамжуулан авна.
· Бүртгэлийн
өргөдөл ба бүрдүүлсэн материалуудыг файл хэлбэрээр хамтад нь bayarbat.i@muls.edu.mn, ulambayar.t@muls.edu.mn и-мэйл
хаяг руу илгээх болон ХААИС-ийн МААБС-ийн 7 тоот Т.Уламбаярт биечлэн өгч болно.
·
Бүртгүүлэхтэй холбоотой асуулт хариултыг
дээрх и-мэйл хаягаар, утсаар лавлах боломжтой.
- Бүрдүүлэх бичиг баримт
o
Шаардлагатай бүх материалыг монгол хэлээр бүрдүүлнэ
o Заавал бүрдүүлэх бичиг баримт:
Сургалтад оролцохыг хүссэн иргэний өргөдлийн маягт, хувийн
мэдээллийг ашиглах зөвшөөрлийн хуудас, өөрийн танилцуулга болон сургалтын
төлөвлөгөө, амлалт, хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ (диплом)
- Нэмэлтээр бүрдүүлж өгөх бичиг баримт (нэмэлт оноо шаардагдах үед):
o
ХАА, мал аж ахуй болон газар
тариалангийн чиглэлээр их дээд сургууль төгссөн диплом, хамгийн сүүлд төгссөн сургуулийн
дүнгийн тодорхойлолт, гарааны бизнессийн чиглэлээр сургалтанд хамрагдсан бол гэрчилгээ,
o
Мал аж ахуйн салбартай холбоотой ажил
эрхэлсэн болон гарааны бизнес эрхэлж байсныг гэрчлэх бичиг баримт, гэрчилгээ
гэх мэт.
*Дээрх нэмэлт бичиг баримтыг эцсийн
байдлаар 5 сарын 25-ны (Пүр) дотор авсан байх
шаардлагатай
<Нийтлэг бүрдүүлэх бичиг баримт>
1.
Сургалтад оролцох бүртгэлийн хуудас 1
хувь (Онлайн шуудангаар/ өөрийн биеэр) 2.
Хамгийн сүүлд төгссөн сургуулийн гэрчилгээ,
диплом 1 хувь (Суралцаж буй болон жилийн чөлөө авсан бол түүнийг гэрчлэх
бичиг баримт байж болно) 3.
Сургалтад оролцохыг хүссэн иргэний
өргөдлийн маягт, хувийн мэдээллийг ашиглах зөвшөөрлийн хуудас, өөрийн
танилцуулга болон сургалтын төлөвлөгөө, амлалт <Холбогдох хүмүүсийн бүрдүүлэх бичиг баримт > Нэмэлт оноо шаардлагатай үед бүрдүүлэх (нэмэлт оноог хүлээн зөвшөөрөх
шалгуурыг [Хүснэгт 1]-ээс үзнэ үү.) 1.
ХАА болон газар тариалангийн чиглэлээр
Их Дээд сургууль төгссөн диплом 1хувь (Суралцаж буй болон жилийн чөлөө авсан
бол түүнийг гэрчлэх бичиг баримт байж болно) 2.
Хамгийн сүүлд төгссөн их дээд
сургуулийн дүнгийн тодорхойлолт 1 хувь 3.
МАА-н үйлдвэрлэл, ажил эрхэлж байсан болон
гарааны бизнес эрхэлж байсныг батлах гэрчилгээ болон бичиг баримт тус бүр 1
хувь 4.
ХАА-н чиглэлийн сургалт болон ажил
эрхлэлт, гарааны бизнес эрхлэлттэй холбоотой сургалтад суусан гэрчилгээ 1
хувь
|
- Сонгон шалгаруулах дараалал: “Сонгох шалгаруулалт-Бичиг
баримт шалгаруулалт” гэсэн дарааллаар явуулах
1.
Сонгох шалгаруулалт:
o
Өргөдөл гаргагчийн бүрдүүлсэн бичиг
баримтаас орхигдуулсан, дутуу бүрдүүлсэн бичиг баримт байгаа эсэхийг шалган,
шаардлагыг хангаж буй эсэх, сонгогдох боломжтой эсэхийг хянан шалгаж, дараагийн
шат болох “Бичиг баримт шалгаруулалт”-д оролцох хүмүүсийг сонгох
o
Бичиг баримт орхигдуулсан болон дутуу
бүрдүүлсэн, сонгон шалгаруулалтад оролцох шаардлага, болзол хангаагүй нэр
дэвшигчийг тэнцүүлэхгүй
2.
Бичиг баримтын шалгаруулалт:
o
Бүртгүүлж буй шалтгаан нь нарийн
тодорхой эсэх, суралцах төлөвлөгөө нь тодорхой байх, өргөдлөө үнэн зөв бичсэн
эсэх зэргийг үнэлж, өндөр оноо авсан дарааллаар сонгон шалгаруулах
o
Нарийвчилсан онооны хүснэгтийн дагуу
үнэлэх (Хавсралт 1)
3.
Эцсийн шатанд шалгарсан тэнцэгчийг зарлах:
o
2023 оны 6-р сарын 2-ны өдөр (Баасан гараг)
o
Эцсийн шатанд шалгарсан тэнцэгчийг ХААИС,
МААБС болон Шинжлэх Ухааны Паркийн вэб хуудсаар дамжуулан зарлана.
- Цаашдын ажлын хуваарь
Ангилал |
Хугацаа |
Тайлбар |
Хөтөлбөрийн мэдээлэл байрших хугацаа |
2023.04.19 (Лха) ~2023.05.18 (Пүр) |
ХААИС, МААБС-ийн болон Шинжлэх Ухааны
Паркийн вэб хуудаст байршуулах |
Материал хүлээн авах хугацаа |
2023.05.01 (Дав) ~2023.05.18 (Лха) |
ХААИС-ийн вэб хуудас болон өөрийн
биеэр, шуудангаар бичиг баримтаа илгээж бүртгүүлэх |
Сонгох шалгаруулалт |
2023.05.22
(Дав) ~2023.05.26 (Ба) |
ХААИС, МААБС-ийн болон Шинжлэх Ухааны
Паркийн вэб хуудас |
Бичиг баримтын шалгаруулалт |
2023.05.29 (Дав) ~2023.05.31 (Лха) |
|
Эцсийн шатанд тэнцэгчийг зарлах |
2023.06.02 (Ба) |
|
Сургалт зохион байгуулах |
2023.06.12 (Дав) ~2023.06.16 (Ба) |
ХААИС, Мал аж ахуй биотехнологийн
сургуулийн лекцийн танхим |
Анхан шатны сургалтын оролцогчдыг бүртгэх өргөдлийн маягт болон сонгон шалгаруулалтын үнэлгээний талаар хавсралт материалуудыг энд дарж татаж авна уу.