Эрдэмтэн, судлаачдын гарааны бизнесийн төсөл боловсруулах, бизнес бойжуулах марафоны нээлт болж өнгөрлөө
Мэдээ | Шинэ мэдээ, мэдээлэл
БШУЯ-ны Шинжлэх Ухааны
Паркийн захиргаа болон Сократус Стартап Студиогийн хамтран зохион байгуулж буй
“Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын эрдэмтэн,
судлаачдын гарааны бизнесийн төсөл боловсруулах марафон”-ын нээлтийн үйл
ажиллагаа 5 сарын 10 нд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг марафонд хиймэл оюун ухаанд суурилсан гоо сайхны үйлчилгээ, байгаль экологи, тэнцвэрт байдлыг дэмжих бүтээгдэхүүн болон эрүүл мэндийн өндөр ач холбогдол бүхий инновац шингэсэн бүтээгдэхүүн зэрэг олон төслүүд оролцож буйгаараа онцлог бөгөөд марафоны үр дүнд төслүүдийг зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөө болон бизнес загварыг боловсруулах, цаашлаад хөрөнгө оруулалагчидтай холбох замаар эдийн засгийн эргэлтэд оруулах нийгэм, эдийн засгийн томоохон ач холбогдолтой уралдаан гэдгийг зочид онцлов.