“МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРК, ИННОВАЦИЙН БОЛОВСОН ХҮЧИНГ МЭРГЭШҮҮЛЭХ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мэдээ | Үйл явдал
2018-12-24 10:50:00

Монгол Улсад инкубаторын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон мэдээллийн серверийн бүтээн байгуулалт” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд “Монгол улсын шинжлэх ухааны парк, инновацийн боловсон хүчинг мэргэшүүлэх” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Шинжлэх ухааны паркийн захиргааны 8, Нийслэлийн үйлдвэр, инновацийн газрын 5, МОНЦАМЭ агентлагийн 4, МУИС-ийн 14, ШУТИС-ийн 4 хувийн хэвшлийн төлөөлөгч 3, нийт 38 албан хаагч, оюутан хамрагдан сертификат гардаж авсан.

 

Сургалтын эхний өдөр Өвөр Монголын гадаад оюутны энтерпренершип паркийн захирал Чен Хунсай, АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Монгол Улсын шинжлэх ухаан, инновацийн тогтолцоог сайжруулах төслийн үндэсний зохицуулагч Б.Арвинбаяр,  Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Б.Бат-Өлзий, төслийн  Хятад талын хариуцагч Бүрэнбаяр нар лекц хичээлүүд орж, хоёрдох өдөр Нийслэлийн HUB инновацийн төв болон MSPACE зэрэг байгууллагуудаар зочлон үйл ажиллагаатай танилцав.

 

Мөн сургалтад БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат “Монгол Улсад инкубаторын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон мэдээллийн серверийн бүтээн байгуулалт” төслийн албан ёсны нээлтэнд үг хэлж, тууз хайчлах ёслол болов. Дашрамд хамтран ажилласан StartUp Terminal, Нийслэлийн HUB инновацийн төв, MSPACE зэрэг байгууллагад талархсанаа илэрхийлье.