Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын "Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа 2018" үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Мэдээ | Үйл явдал
2018-07-06 16:06:00

“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын Өвөр Монголын "Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа 2018" үзэсгэлэн 2018 оны 7 сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд мал аж ахуй, газар тариалан, мэдээллийн технологи, соёл урлаг, уламжлалт анагаах ухаан зэрэг тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, зочин орноос 20 гаруй, Монгол талаас 20-иод компани инновацийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо.

 


Манай БСШУСЯам, БНХАУ-ын ШУТЯам хоорондын Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2011 онд байгуулсан ба шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой байлаа гэж тус үзэсгэлэнг зохион байгуулсан Ажлын хэсэг цохон тэмдэглэсэн.

 


МУ-ын БСШУСЯам, БНХАУын ШУТЯам нь хоёр орны шинжлэх ухаан технологийн салбарт хамтарсан Технологийн инкубатор, Технологи дамжуулах төв байгуулах, хамтарсан лабораторийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Монгол Улсад анхны Шинжлэх ухааны паркийг байгуулах, өндөр технологийн үндэсний компани олноор төрүүлэх зэрэг зорилт тавин хамтын ажиллагаагаа явуулж байна.