ШУПЗ-ны Молекул биологийн хэрэглээний лаборатори “Эрдэм шинжилгээний ажилтны өдөр”-ийг тохиолдуулан нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Мэдээ | Лабораторийн үйл ажиллагаа
2018-11-16 15:25:00

“Шинжлэх ухааны паркийн захиргаа’’ ШУТҮН-ийн Монгол – Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори нь жил бүр зохион байгуулагддаг “Эрдэм шинжилгээний ажилтны өдөр 2018” арга хэмжээний хүрээнд их, дээд сургуульд биотехнологийн чиглэлээр сурч байгаа ирээдүйн эрдэмтэн, судлаач болох оюутан сурагчдад “Молекул биологийн лабораторийн туршилт, судалгаа” нээлттэй өдөрлөгийг 2018 оны 11 сарын 6, 7, 13, 14-ний өдрүүдэд зохион байгууллаа.



Тус өдөрлөгт ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургууль, ХААИС-ийн Биотехнологийн сургууль, Улаанбаатарын их сургуулийн Химийн факультет, Монголын Үндэсний их сургуулийн Инженерчлэлийн сургууль зэрэг 4 их, дээд сургуулийн 1, 2, 3, 4 курсийн нийт 100 орчим оюутан хамрагдлаа.


Оюутнуудаар амин хүчлийн бүрдэл, уураг, тослог, эслэг тодорхойлох зэрэг туршилт судалгааг хийлгэж, практикт танилцуулан “бүтээлч” өдрүүдийг өнгөрөөлөө. Энэхүү туршилт судалгааны ажил оюутнуудад маш сонирхолтой, сэтгэл хангалуун байсан бөгөөд цаашид дадлага, судалгааны ажлаа хийх зэргээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж  талуудын удирдлагын төвшинд уулзалт зохион байгуулж хамтран ажиллахаар болов.