ШУПЗ-ны Молекул биологийн хэрэглээний лаборатори “Манжуур-2018” Хойд бүсийн ОУ-ын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнд оролцлоо

Мэдээ | Лабораторийн үйл ажиллагаа
2018-07-16 16:02:00

    15 дахь удаагийн “ХОЙД БҮСИЙН ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭН” 2018 оны 7-р сарын 6-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотноо болж, Монгол Улсын шинжлэх ухааны салбараас эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, төр, хувийн хэвшлийн нийт 29 байгууллагын 60 гаруй төлөөлөгч 200 гаруй нэр төрлийн ургамал, амьтан, биологийн гаралтай эм, эмчилгээний биобэлдмэл, арт урлал, гоо сайхан, хүнс, цагаан идээ, арьс шир, ноос ноолуур зэрэг инновацийн эко 4000 орчим бүтээгдэхүүнээрээ Манжуурын үзэсгэлэнд оролцсон байна.

    

 “ШУПЗ” ШУТҮН-ийн Монгол Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори нь энэхүү үзэсгэлэнд 2 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд “Органик” хатаасан нэрс, “Органик” хатаасан чацаргана, “Органик” үхрийн борц гэсэн 3 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон.


    Мөн хамтран оролцож байгаа зарим нэг хувийн хэвшил, гарааны компаниудын туршлагаас харахад Монгол орны эмийн чанар бүхий ургамлаар хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн нь БНХАУ-ын зах зээлд нилээд эрэлттэй байлаа. Түүнчлэн Монголын хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, суурь судалгаа, инновацийн экосистем, хүрээлэнгүүдийн дэргэдэх гарааны компаниудын үйл ажиллагаа, хөгжлийн талаар бүс нутгийн төлөөлөгч нар оролцсон форум зохион байгуулагдсан.