“Органик” нэрс болон чацаргана

Лаборатори | Бүтээгдэхүүн
2018-06-25 13:31:00

Бүтээгдэхүүний нэр: “Органик” нэрс болон чацаргана

Бүтээгдэхүүний онцлог:

            Энэхүү хоёр бүтээгдэхүүн нь хөлдөөж хатаах дэвшилтэт технологоор хатаасан бөгөөд уг хатаасан жимс нь удаан хугацаанд чанараа алдахгүйгээр хадгалах боломжтойгоос гадна уулын зэрлэг жимсний шинэхэн амтыг танд мэдрүүлнэ. Шууд болон усанд найруулж хэрэглэх боломжтой, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Чацаргана жимсэнд каротиноидын бүлэгт багтах байгалийн олон тооны шар өнгийн будагч бодис агуулагддаг нь гол эмчилгээний шинж чанарыг нөхцөлдүүлдэг бөгөөд хүн амьтны бие организмд А амин дэм болон хувирч, биологийн өндөр идэвхи үзүүлдэг. Лиофил аргаар хатаасан  чацарганы өнгө нь шинэхэн жимстэйгээ адил байгаа нь каротиноидын хэмжээ алдагдаагүй болохыг нотлох нэг үзүүлэлт юм.

Хэрэглэх заавар :  4 г хуурай жимс буюу 1 уутыг 1 аяга буцалсан бүлээн усанд уусгаж хэрэглэнэ.

Хадгалах нөхцөл: Хуурай нөхцөлд 1 жил

Савлалтын хэмжээ: 4 гр x 10 уут