“Органик” борц

Лаборатори | Бүтээгдэхүүн
2018-06-20 13:38:00

Бүтээгдэхүүний нэр: “Органик” борц

Бүтээгдэхүүний онцлог:  “Органик” борц нь хөлдөөж хатаах дэвшилтэт технологиор боловсруулсан амт, үнэр оруулагч хүнсний нэмэлт агуулаагүй, органик бүтээгдэхүүн юм.

Нойтон маханд агуулагдах усыг -45-47°С хэмд вукуумаар соруулан авсанаар махны шимт чанарыг алдагдахгүй, агаарын хүчилтөрөгчийн нөлөөгөөр үүсэх өөх тосны өөрөө исэлдэх урвалаас ангид байснаар бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, хадгалалтыг уртасгаж байгаа нь уламжлалт технологийн борцноос давуу талтай юм. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацааны хувьд маш богино юм.

 Хэрэглэх арга: Үхрийн борцыг нүдэж, усанд 40 мин дэвтээхэд  2,4-2,5 дахин өснө. Нүдсэн борцыг дэвтээсэн усны хамт хоолонд хийхэд илүү амттай болно.

50гр борц нь 250 гр шинэ махтай дүйцнэ.

Хадгалах хугацаа: Хуурай нөхцөлд 1 жил

Савлалтын хэмжээ: 50 гр