“Шинжлэх ухааны паркийн захиргаа” ШУТҮН-ийн танилцуулга

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 6.1.7, 11.2.3,  Инновацийн тухай хуулийн 6.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаар тогтоолоор “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл  байгуулагдсан.

Тус “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл  нь Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, чиг үүргийг хэрэгжүүлэх, батлагдсан стратеги төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн байгууллагын захиалгат төсөл, гэрээт ажил болон гадны байгууллагатай хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгааны ажил гүйцэтгэх, маркетингийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцох, инновацийн бүтээгдэхүүн гаргах, технологи дамжуулалтыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагаа явуулна.

“Шинжлэх ухааны паркийн захиргаа” нь эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудтай хамтран ажиллаж, эрдэмтэдийн судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон зах зээлд эргэлтэд оруулахад тулгараад буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах, гадаад орнуудын шийдвэрлэсэн арга туршлага, үүнд ШУП-ын гүйцэтгэх үүрэг зэргийг судлан, Монгол Улсад ШУП байгуулах ажлыг гүйцэтгэж ажиллана.

            “ШУПЗ” ШУТҮНэгдэл нь бүтэц үйл ажиллагааны хүрээнд Захиргаа, аж ахуйн алба, Маркетинг, инновацийн алба, Лаборатори, техникийн алба, Технологи дамжуулах алба, Технологи инкубаторийн алба гэсэн нийт 5 албатайгаар 11 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Мөн ШУПЗ-ны харъяа Монгол-Хятадын хамтарсан Молекул биологийн хэрэглээний лаборатори” нь үйл ажиллагаа явуулж байна.