Захирал Б.Бат-Өлзий "Шинжлэх ухааны парк, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мэдээ | Үйл явдал
2019-09-07 15:19:00

Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод болж байна. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээ нь “Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулья” уриалгатайгаар есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна.

Тус форумд ОХУ, БНСУ, Япон, Израиль зэрэг улс зочноор оролцож байна.

Экспоны үеэр:

• Зүүн Хойд Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулган
• Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулган
• Монгол-Хонгконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны хурал
• Монгол-Хятадын стандартчилалын форум
• Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум
• Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн форум
• Монгол-Хятад-Оросын боловсролын үзэсгэлэн
• Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форум
• Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил
• Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
• Монгол-Хятадын олон улсын соёлын солилцооны долоо хоног зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.


Энэ удаагийн арга хэмжээн дээр БСШУСЯ-ны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Б.БатӨлзий "Шинжлэх ухааны парк, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тэрээр илтгэлдээ Шинжлэх ухааны паркийн өнөөгийн нөхцөл байдал болон  БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц байдлыг танилцуулахаас гадна цаашид шинжлэх ухааны парктай хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.