2023-12-15 10:45:27
- 2023-06-20
- By Admin
“Pitch to Partnership: Unlocking Mongolia-Korea Market Entry” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
ШУПЗ
нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Daejeon хотын “Бүтээлч эдийн
засаг, инновацын төв (CCEI)”-тэй харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсэн
билээ.
Дээрх
санамж бичгийн хүрээнд зохион байгуулах “Pitch to Partnership: king
Mongolia-Korea Market Entry” сэдэвт хоёр орны гарааны бизнесүүд олон улсын зах
зээлд гарахад харилцан туршлага, зөвлөмж солилцох цуврал арга хэмжээний эхний
үйл ажиллагааг 9 дүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Солонгос талаас D&C Biotechnology Inc, Novalacto, Solve
via Sorb, With&Feed гэх 4 гарааны компани, Монгол талаас Brighton EdTech,
TUS Solution, STS Foods, ACHI гэх 4 гарааны компани тус тус Монгол, Солонгосын
холбогдох экспертүүдэд танилцуулга хийж, үнэтэй зөвлөгөө авлаа.