2023-12-15 10:45:27
- 2019-09-07
- By Admin
Захирал Б.Бат-Өлзий "Шинжлэх ухааны парк, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод болж байна. Гурав дахь удаагийн энэхүү арга
хэмжээ нь “Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн
байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулья”
уриалгатайгаар есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав,
Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна.
Тус форумд ОХУ, БНСУ, Япон, Израиль зэрэг улс
зочноор оролцож байна.
Экспоны үеэр:
• Зүүн Хойд Азийн бүс нутгуудын хамтын
ажиллагааны дээд хэмжээний чуулган
• Бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын
чуулган
• Монгол-Хонгконг-Макао-ӨМӨЗО-ны эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагааны
хурал
• Монгол-Хятадын стандартчилалын форум
• Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний
хамтын ажиллагааны форум
• Монгол-Хятадын хамтарсан технологи дамжуулалт ба инновацийн хамтын
ажиллагааны хоёр дахь удаагийн форум
• Монгол-Хятад-Оросын боловсролын үзэсгэлэн
• Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форум
• Олон улсын монгол эм, эмнэлгийн салбарын хөгжил
• Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
• Монгол-Хятадын олон улсын соёлын солилцооны долоо хоног зэрэг арга хэмжээ
зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн арга хэмжээн дээр БСШУСЯ-ны
харьяа Шинжлэх ухааны паркийн захиргааны захирал Б.БатӨлзий "Шинжлэх
ухааны парк, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Тэрээр илтгэлдээ Шинжлэх ухааны паркийн өнөөгийн нөхцөл байдал болон БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц байдлыг танилцуулахаас гадна цаашид шинжлэх ухааны парктай хамтран ажиллах боломжтой чиглэлүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулсан юм.