
2024-07-29
Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяныг аймгуудад үе шаттайгаар зохион байгуулж байна. 2023 оны эхний аймаг буюу баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт өнөөдөр аяны нээлт боллоо. 2022 онд Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад энэ аяныг зохион байгуулж байсан юм.
Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын Үндэсний мэдээллийн нийгэмлэгийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Цахим ур чадвар олгох төв” төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр /2022.12.15/ нээлтээ хийлээ.
БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, ШУА-ийн Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Сувданцэцэг нар Францын Парис хот дахь Олон улсын Шинжлэх ухааны Зөвлөлийн харилцаа хариуцсан захирал Алисон Мэстон, удирдлага төлөвлөлтийн мэргэжилтэн Габрил Иван нартай уулзан шинжлэх ухаан, технологийн тогтолцоо, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл, хуулийн төсөл боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хоёр удаагийн хурлыг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө, хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.
Буянт-Ухаа инновацын төв байгуулагдахаар төлөвлөж буйтай холбогдуулан томоохон технологийн компанийн удирдлагууд ЦХХХЯ-д хүрэлцэн ирж хамтран ажиллах тухай хэлцэл өрнүүлж эхэллээ.
"Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя-2022" аян Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ
БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөллийн нар өнөөдөр Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцлаа.
“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, хүүхэд, залуус гээд бүх салбарын төлөөлөл оролцон ирээдүйн боловсролыг тодорхойлж, хамтдаа зөвлөлдлөө.
Нээлттэй шинжлэх ухаан нь эрдэм шинжилгээний эрх чөлөө, судалгааны шударга байдал, ур чадварт тулгуурлан шинжлэх ухааны контент, арга хэрэгсэл, үйл явцыг нээлттэй болгодог. Үүний үр дүнд бий болсон ил тод байдал, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг шинжлэх ухааны байгууллагуудын дадлага туршлагад нэгтгэх боломжийг энэхүү зөвлөмж бий болгодгоороо онцлог.
“Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк" ОНӨААТҮГ-ын дэргэд "Бизнес Инкубатор-1" судалгаа үйлдвэрлэлийн цогцолборын барилгын нээлт боллоо.
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. 1921 онд анхны ардын хүүхдийг сургах танхим байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх боловсролын салбарын түүхтэй танилцах боломж нээгдэж байна. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал уран зургийн галерейд үргэлжилнэ.
ШУА - ийн Физик, технологийн хүрээлэнгийн түүхт 60 жилийн ойд зориулсан МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГ -ийн эрдэм шинжилгээний бага хурал 11 дүгээр сарын 18 -19 өдрүүдэд цахим болон танхимаар амжилттай зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Digital Nation” арга хэмжээ болон Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогын талаар хэвлэлд байр суурь илэрхийллээ.
Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, БОАЖЯ хамтран хэрэгжүүлдэг “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын виртуал чуулган дөрөв дэх өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцлоо.
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ. Хурлыг тус зөвлөлийн дарга Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргаллаа. Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл шинэчлэгдэж, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн төлөөлөл орсноороо онцлог. Энэ онд орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Учир нь орон нутгийн Боловсрол, соёл урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар болон өөрчлөгдөж буй.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ.
Улс орнууд өөрсдийн боловсрол, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны академик сүлжээтэй байдаг бөгөөд олон улсын нэршил нь NREN – National Research and Education Network. Эдгээр сүлжээ хоорондоо холбогдож бүс нутгийн, цаашлаад дэлхийн хэмжээний боловсрол, шинжлэх ухааны том сүлжээг үүсгэдэг. Тухайлбал, Европт GEANT, Хойд америкт INTERNET-2, Төв азид CAREN, Өмнөд америкт CLARA, Ази номхон далайд TEIN гэсэн төрөлжсөн сүлжээнүүд бий болсон.
“Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Монгол Улсын Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны 2021-2030 төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх” зорилт дэвшүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндэсний инновацийн шагнал олгох асуудлыг хэлэлцэн, “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээлийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”-ээр, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлийг “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци”-аар шагнахаар шийдвэрлэсэн. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ийн захирал Б.Очир нарт гардуулан өглөө.
Шинжлэх ухааны ажилтны өдөртэй давхцан энэ жил Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 99 жил, Шинжлэх ухааны академийн 59 жилийн ой тохиож байгаа. Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, эрдэмтэн судлаачдын судалгааны арга дээр тулгуурласан, судалгааны үр дүнгээр гарган авсан мэдлэг, технологи, инноваци, бүтээгдэхүүн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бахархууштай юм.
Шинжлэх ухааны ажилтны өдөртэй давхцан энэ жил Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 99 жил, Шинжлэх ухааны академийн 59 жилийн ой тохиож байгаа. Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил, эрдэмтэн судлаачдын судалгааны арга дээр тулгуурласан, судалгааны үр дүнгээр гарган авсан мэдлэг, технологи, инноваци, бүтээгдэхүүн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бахархууштай юм.
Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотод болж байна. Гурав дахь удаагийн энэхүү арга хэмжээ нь “Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулья” уриалгатайгаар есдүгээр сарын 06-10-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунгляо хотуудад зохион байгуулагдаж байна.
Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 13-ныг хүртэл зохион байгуулагдах “Монголын инновацийн 7 хоног-2019” арга хэмжээ, инновацийн салбарын бодлого, зорилтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэлтэй ярилцлаа.
Science Park © 2023