2026-08-24
- 2026-08-24
- By Admin
“Pitch to Partnership-4” шалгарсан стартапууд 2026 оны 9-р сарын 1–3-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвд олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдэд төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр оролцох гэж байна.
“Pitch to Partnership-4” Шинжлэх ухааны паркийн захиргаа нь БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (DCCEI)-тэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Pitch to Partnership” хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн арга хэмжээг 2026 оны 6-р сарын 16-нд амжилттай зохион байгуулагдаж амжилттай үргэлжлүүлж байна . Энэ жилийн арга хэмжээнд эрүүл мэнд, инновац, технологи, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 44 стартап оролцож, өөрсдийн төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулан дараагийн шатны шалгаруулалтаа хийлээ. Тэдгээрээс шалгарсан стартапууд нь 2026 оны 9-р сарын 1–3-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвд олон улсын хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүдэд төсөл, бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр оролцох гэж байна. “Pitch to Partnership” нь Монгол-Солонгосын гарааны бизнесүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, инновац, технологийг нэвтрүүлэх, шинэ зах зээлд гарах боломжийг бүрдүүлж буй манай байгууллагын онцлох хөтөлбөрүүдийн нэг юм.
- 2026-06-16
- By Admin
Монгол Улс, БНСУ хоорондын “Гарааны компани”-ийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны паркийн захиргаа, БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Pitch to Partnership” хөтөлбөрийн дөрөв дэх удаагийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Отгонцэцэг, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Н.Тэгшбаяр, БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн захирал ноён Нох Соб Квак, багийн ахлагч Ким Ёнг Жэ, зөвлөх И Бён Мин болон хөтөлбөрийн эцсийн шатанд шалгарсан 19 гарааны компаниудын төлөөлөл оролцов. Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Н.Тэгшбаяр уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Өнөөдөр зохион байгуулагдаж буй энэхүү хөтөлбөрт нийт 41 төсөл оролцсоноос, хүнс, хөдөө аж ахуй, технологи, инновац шингээсэн 19 стартап сүүлийн шатанд оролцож байна. “Pitch to Partnership” хөтөлбөр нь Монгол Улсын гарааны компаниудыг олон улсын хамтын ажиллагаанд холбож, хөрөнгө оруулалт татах, туршлага солилцох, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд шалгарсан төслүүд нь 9-р сард БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төвийн урилгаар “Startup Korea Investment Week” 2026 арга хэмжээнд оролцох юм” гэж онцоллоо. Түүнчлэн “2026 Mongolia market expansion programm”-ийн хүрээнд 6-р сарын 17-ны өдөр БНСУ-ын гарааны компаниудыг хөрөнгө оруулагчидтай холбон танилцуулах, туршлага мэдлэг солилцох “SIW in Mongolia” арга хэмжээ, 6-р сарын 19-20-ны өдрүүдэд Битлзийн талбайд БНСУ-ын гарааны компани, их сургууль, аялал жуулчлалын талаар танилцуулах “K-Startup global pop-up Mongolia” өдөрлөгүүд тус тус зохион байгуулагдах гэж байна.

- 2026-03-27
- By Admin
Эрдэнэшишийн тариалан ба Үрийн чанарын сургалт, “Pitch to Partnership-4” хөтөлбөрийн танилцуулга боллоо.
Эрдэнэшишийн тариалан ба Үрийн чанарын сургалт, “Pitch to Partnership-4” хөтөлбөрийн танилцуулга боллоо.


- 2026-02-25
- By Admin
Солонгосын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төвийнхөн Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочиллоо
БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төв (CCEI) байгууллагын Ерөнхий менежер Доктор Hwang, Youn-Sung болон төслийн багийн ахлагч Kim, Young-Jae нар Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочилж уулзалт хийлээ.

- 2025-12-26
- By Admin
Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ
Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ

- 2025-12-25
- By Admin
Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олон Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера да Силватай уулзалт хийлээ
Монгол Улсын Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олон Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера да Силватай уулзалт хийлээ

- 2025-12-18
- By Admin
Инновацын хөдөлгүүр
Шинжлэх ухааны паркуудын дэлхийн хандлага ба монголын боломж

- 2025-12-04
- By Admin
ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКИЙН ЗАХИРГАА ХҮННҮ ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Шинжлэх ухааны паркийн захиргаа Хүннү хотын захирагчийн ажлын албатай уулзаж, харилцан танилцах уулзалт зохион байгууллаа

- 2025-11-10
- By Admin
Энх Тайван ба Хөгжлийн Төлөөх Дэлхийн Шинжлэх Ухааны Өдрийн Мэнд Хүргэе!
Энх Тайван ба Хөгжлийн Төлөөх Дэлхийн Шинжлэх Ухааны Өдрийн Мэнд Хүргэе!

- 2025-11-03
- By Admin
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочилж, инновацын экосистемийн асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Шинжлэх ухааны паркийн захиргаанд зочилж, инновацын экосистемийн асуудлаар санал солилцлоо

- 2025-10-16
- By Admin
Азийн Хөгжлийн банкны төлөөлөгчид Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олонтой уулзалт хийлээ
Азийн Хөгжлийн банкны төлөөлөгчид Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олонтой уулзалт хийлээ

- 2025-10-16
- By Admin
“Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо

- 2025-10-14
- By Admin
Шинжлэх ухааны паркийн захиргаатай Дэлхийн банкны төлөөлөгчид танилцлаа
Дэлхийн банкны төлөөлөгчид Шинжлэх ухааны паркийн захиргааны хамт олонтой уулзалт хийлээ

- 2025-09-26
- By Admin
Тесh Week 2025 арга хэмжээ
Шинжлэх ухааны паркийн гүйцэтгэх захирал Доктор Норовын Тэгшбаяр TechWeek 2025” арга хэмжээнд оролцлоо.

- 2025-09-19
- By Admin
Startup korea investment week 2025 арга хэмжээ зохион байгуулагдлаа
2025 оны 9 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд БНСУ-ын Тэжон хотноо “Startup Korea Investment Week” (SIW) арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.







