Монгол Улс, БНСУ хоорондын “Гарааны компани”-ийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна

Бидний тухай

Шинжлэх ухааны паркийн захиргаа

Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн 6.1.7, 11.2.3, Инновацийн тухай хуулийн 6.1.8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаар тогтоолоор “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл байгуулагдсан. Тус “Шинжлэх ухааны паркийн захиргаа” шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл нь Монгол Улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллах юм.

Шинжлэх ухааны

Тоон үзүүлэлт

0

Иргэд

0

Бүтээн байгуулалт

0

Эрдэмтэд

0

Ажлын алба

Шинжлэх Ухааны

Мэдээ, мэдээлэл

Солонгосын брэндүүд Хөвсгөлтэй хамтран ажиллахаар боллоо

Солонгосын брэндүүд Хөвсгөлтэй хамтран ажиллахаар боллоо Шинжлэх ухааны паркийн захиргаа болон БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төвтэй хамтран хэрэгжүүлдэг Investment Week хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөлийн худалдаа аж үйлдвэрийн танхим нь БНСУ-ын LaEzer компанитай хамтран MOU байгууллаа. Энэ нь Монголын байгалийн баялгийг олон улсын зах зээлд гаргах, инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх стратегийн чухал алхам болж байна. Өвлийн -40 хэмийн хүйтэн, зуны төөнөх нар… Монголын эрс тэс уур амьсгалыг даван туулж чадсан ургамал бүрд дахин давтагдашгүй амин хүч, даван туулах чадвар оршдог. LaEzer брэнд энэхүү байгалийн хүч чадлыг шингээн, Монголын шилдэг байгалийн баялгийг гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эд болгон хөгжүүлэх GOBI Initiative төслийг хэрэгжүүлж байна. Байгалийн хамгийн хатуу ширүүн орчноос олсон арьс арчилгааны шийдлийг дэлхийд хүргэх зорилготой уг төсөл нь шинэ үеийн Beauty Tech-ийн ирээдүйг тодорхойлох алхам болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын ургамлын онцгой чанарыг дэлхийд таниулах, инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, олон улсын зах зээлд гаргах шинэ боломжийг нээж байна.