Солонгосын Тэжон хотод зохион байгуулагдсан гарааны бизнесийн арга хэмжээний хүрээнд оролцогчид Contec LLC компанид зочилж, хиймэл дагуулын мэдээллийг бодит амьдралд хэрхэн ашиглаж буй туршлагатай танилцлаа. Contec нь олон улсын түвшинд хиймэл дагуулын өгөгдлийг боловсруулж, хот төлөвлөлт, онцгой байдлын менежмент, газар тариалан зэрэг салбарт бодит шийдэл гаргадаг инновацын байгууллага юм.
• Space Studio платформ нь хиймэл дагуулын өгөгдлийг AI-тэй хослуулан олон салбарт ашиглах боломжийг бүрдүүлдэг.
• Smart City шийдэл нь хотын дэд бүтэц, байгаль орчны нөхцөл байдлыг хянахад дэмжлэг үзүүлдэг.
• Газар тариалангийн мониторинг нь ургацын төлөв, хөрсний чийгийн түвшинг тодорхойлж, хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлдэг.
• Онцгой байдлын хариу арга хэмжээ нь байгалийн гамшгийн үед шуурхай мэдээлэл өгч, эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Стартапуудад өгөөжтэй байдал
Гарааны компаниудад хиймэл дагуулын өгөгдлийг өөрийн салбарт хэрхэн ашиглаж болох талаар шинэ санаа, туршлага өгсөн.
• Монголын Сонирхогчдын пуужингийн холбоо зэрэг байгууллагуудын хувьд хиймэл дагуулын технологи нь судалгаа, туршилтад шинэ боломж нээж байна.
• Газар тариалангийн салбар нь ургацын төлөв, хөрсний шинжилгээнд хиймэл дагуулын өгөгдлийг ашигласнаар илүү оновчтой төлөвлөлт хийх боломжтой.
• Мөн хот төлөвлөлт, байгаль орчны мониторинг зэрэг олон салбарт гарааны компаниуд Contec-ийн туршлагаас суралцаж, инновацийн шинэ гарцыг эрэлхийлэх
боломжуудыг Монгол Улсын салбарын байгууллагуудад хамтран ажиллах талаар эхний уулзалтыг амжилттай хийлээ.