2026-06-16 16:59:02
Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк © 2023
Бидний эрхэм зорилго нь аж үйлдвэр, судалгаа шинжилгээ, технологийг хөгжүүлэх Шинжлэх ухааны парк шинээр байгуулах, инновацийн эко орчин бүрдүүлэхэд оршино.
Шинжлэх ухааны паркийн захиргаа нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот тогтоолоор инноваци, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл юм.
Байгууллагын зорилт, хүрэх үр дүн:
Үндэслэл:
“Алсын хараа-2050” монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа Зорилт 2.4. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлнэ. 2.4.9. Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны парк, инновацын татваргүй бүсийг хамтын оффист түшиглэн байгуулна.
Алсын хараа:
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, монгол брэндийг дэлхийд таниулна.
Зорилго:
Өндөр технологи, инновацын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд бүтэц бүхий шинжлэх ухааны парк, инновацын татваргүй бүсийг байгуулна.
Зорилт:
1. Үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц бүхий тусгайлсан газар нутагтай шинжлэх ухааны паркийн дэд бүтцийг байгуулах.
- Инновац, шинжлэх ухаан, технологийн кластер, хотхон байгуулж, татвар, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлөөр дэмжих
- Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийн санг бүрдүүлэх, бэхжүүлэх, олон нийтэд таниулах.
- Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, дэвшилтэт технологийг нутагшуулах
2. Инновац шингэсэн технологиудыг дамжуулах, зуучлах, технологи дамжуулах төв байгуулах
- Технологи бойжуулах, туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх;
- Судалгааны үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг бүтээгдэхүүн, технологи болгон хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах;
- Шинэ санаа, шинэлэг шийдэл бүхий инновац шингэсэн технологиудыг дамжуулах, зуучлах;
3. Гарааны бизнесийг дэмжих хамтын оффис, бизнес инкубатор байгуулах
- Гарааны бизнесийг дэмжих хамтын оффис байгуулж, идэвхжүүлэлтийн
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
- Гарааны бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулалтад зуучлах, менежментийн бүх
төрлийн үйлчилгээ үзүүлэх
- Гарааны бизнес эрхлэгчдийг инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, турших
боломж, нөхцлөөр хангах
4. Бизнесийн инновацыг дэмжих
- Бизнесийн үзэл баримтлалыг боловсронгуй болгох, тэднийг дэмжихэд шаардлагатай хөрөнгийг хайж олох, дотоодын болон олон улсын түншүүдийг тодорхойлох, сургалт, хөгжлийн хөтөлбөр бий болгох.
- Байгууллагын бизнесийг идэвхжүүлэх, шинэ үнэ цэнийг бий болгох, бизнесүүдэд зориулсан инновацын эргэлтийг бий болгох
5. Судалгаа, хөгжүүлэлтийг дэмжих
- Өндөр мэдрэмжтэй багаж, тоног төхөөрөмж, сайн чанарын урвалж бодис, бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчин бүхий сайн лабораторийг байгуулснаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хяналт оношлогоог тоон ба чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
- Инкубаторт бойжиж байгаа гарааны компаниуд болон хамтын ажиллагааны гэрээ бүхий их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид тус лабораторийг түшиглэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх
- Иргэд, аж ахуйн нэгж, бусад эрдэм шинжилгээний байгууллагуудад үзүүлэх төлбөртэй шинжилгээ үйлчилгээг чанартай, үнэн зөв үр дүнгээр хангаж, түргэн шуурхай үйлчлэх
6. Үндэсний хэмжээний томоохон инновацын төслүүдийг хэрэгжүүлэх
- Гадаад, дотоодын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх
- Дэвшилтэт технологийг нутагшуулах
- Шилдэг гарааны бизнесийг дэлхийн зах зээлд гаргах
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
Байгууллагын нэр: Шинжлэх ухааны паркийн захиргаа
Байгууллагын хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө 13330, Офицеруудын ордон, ШУА-ийн төв байр
Ажиллах цагийн хуваарь: 08:30-17:30 цаг
Цайны цаг 12:00-13:00 цаг
Утас: 51-265258, 51-265259
Имэйл хаяг: info@sciencepark.gov.mn