Инновацлаг, байгальд ээлтэй шинэ шийдлүүдийг санаачлах зорилго бүхий "Greenify" хакатон 9 сарын 25, 10 сарын 02-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
"Greenify" хакатоныг НҮБ-ын Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй НҮБ-ын Залуу төлөөлөгч хөтөлбөрийн Гоё дэлхийтэй хүмүүс багаас санаачилж Монгол Улсын Шинжлэх Ухааны Парктай хамтран зохион байгуулсан бөгөөд Шинжлэх Ухаан Технологийн Сан, Азийн Сан, Худалдаа Хөгжлийн Банк, Эм Си Эс Эстэйтс, Вэлл Бий, Юнител Групп, Инвескор компаниуд ивээн тэтгэгчээр оролцлоо.
Хакатонд 16-25 насны нийт 172 залуус өргөдөл ирүүлсэнээс 50 залуус сонгогдож Тогтвортой хөгжлийн 12-р зорилгын хүрээнд хог хаягдлын менежмент, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжихэд бодитой, инновацлаг, байгальд ээлтэй шийдэл олох зорилгоор баг болж өрсөлдсөн юм. Ингэхдээ оролцогчид Design Thinking буюу загварчлах сэтгэлгээ аргачлалд суралцан, өнөөгийн нөхцөлд тулгараад буй асуудлыг тодорхойлж, ментороос зөвлөгөө авч, боломжит шийдлүүдийг дэвшүүллээ.
10 сарын 02-ны өдөр нийт 11 багийн 50 залуус инновацлаг, байгальд ээлтэй шинэ шийдлүүд санаачлан өрсөлдөж шилдэг багаа шалгарууллаа.