ШУПЗ нь 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-ын Daejeon хотын “Бүтээлч эдийн засаг, инновацын төв (CCEI)”-тэй харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсэн билээ.
Дээрх санамж бичгийн хүрээнд зохион байгуулах “Pitch to Partnership: king Mongolia-Korea Market Entry” сэдэвт хоёр орны гарааны бизнесүүд олон улсын зах зээлд гарахад харилцан туршлага, зөвлөмж солилцох цуврал арга хэмжээний эхний үйл ажиллагааг 9 дүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Солонгос талаас D&C Biotechnology Inc, Novalacto, Solve via Sorb, With&Feed гэх 4 гарааны компани, Монгол талаас Brighton EdTech, TUS Solution, STS Foods, ACHI гэх 4 гарааны компани тус тус Монгол, Солонгосын холбогдох экспертүүдэд танилцуулга хийж, үнэтэй зөвлөгөө авлаа.