✅Энэхүү арга хэмжээ нь Монгол, Солонгосын гарааны компаниудыг холбож, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжих, харилцан хоёр орны зах зээлд нэвтрэх боломжийг нээх зорилготойгоор зохион байгуулагддаг.
✅“Pitch to Partnership Vol-3 арга хэмжээнд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, технологи дамжуулах төв, хамтын оффисуудын дэргэд бойжиж буй инновацийн шийдэл бүхий 20 гаруй гарааны компани оролцохоор бүртгүүлсэн бөгөөд тэдгээрээс шалгарсан шилдэг 12 компани өөрсдийн бизнесийн санаа, шийдлүүдээ танилцууллаа.
✅Уг гарааны компаниудын төслөөс “Амар”, “Oneplace.hr”, “TryTools”, “Ухаалаг хөтөч”, “Uwish” 5 төслийг онцлон шалгарууллаа. Эдгээр төслийг БНСУ-ын холбогдох байгууллага, старт-ап компаниудтай холбож, хүний нөөцийн болон туршлагын солилцоо, хамтарсан бүтээгдэхүүн, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр цаашдын түншлэлийг эхлүүлэх боломжийг олгох болсноо мэдэгдлээ.
✅БНСУ-ын CCEI төвийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Доктор Хван Ёон Сүн арга хэмжээний үеэр шилдэг 12 гарааны компанийг БНСУ-д зохион байгуулагдах “STARTUP KOREA INVESTMENT WEEK” арга хэмжээнд оролцох эрх олгож, арга хэмжээний үеэр Солонгос улсад байрлах байраар хангах боломжийг олголоо. Энэхүү “STARTUP KOREA INVESTMENT WEEK” арга хэмжээнд оролцсoноор 40 гаруй улсын хөрөнгө оруулагчид болон гарааны бизнесүүдтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж нээгдэх юм.