2024-07-29 12:09:28
- 2023-02-02
- By Admin
ИННОВАЦЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД 5 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
“Гарааны компани болон программ хангамжийн
үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид
дэмжлэг үзүүлэх журам”-ыг засгийн газар өнөөдөр баталлаа.
Энэхүү журмаар технологи дамжуулах төв, хамтын
оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ
хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг
зохицуулах юм.
Энэхүү журам батлагдсанаар инновацын төсөл
хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ
хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн
нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, инновацын төслөө хэрэгжүүлэх 5 хүртэлх
жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан
татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг
эдэлнэ.
Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох
технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм
шинжилгээ, инновацийн үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах
нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох
юм.
Эх сурвалж: БШУЯ