УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2022 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дахь АНУ-ын ЭСЯ-тай хамтран Doorknock 2022 айлчлалыг зарлаж байгаадаа таатай байна.
Doorknock 2022 уулзалтад оролцож буй төлөөлөгчид нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдаас бүрдсэн бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, ялангуяа хувийн хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлийг дэмжих, АНУ – Монгол Улсын хоёр талын болон бүс нутгийн худалдааг улам өргөжүүлэх зэрэг холбогдох асуудлуудаар Монгол Улсын төрийн дээд байгууллагууд, холбогдох яам, тамгын газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцох, дуу хоолойгоо хүргэх зорилготойгоор нэгдэж байна.
Уулзалтын гол сэдвүүд:
Doorknock 2022 албан айлчлал нь 2022 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох болно.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Эх сурвалж: Ikon.mn