
2026-02-26 16:18:32

Уулзалтад Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Доктор Норовын Тэгшбаяр болон албаны төлөөлөл уулзалтад оролцож 2026 онд Монгол болон Солонгосын талаас хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн явц, төлөвлөж байгаа арга хэмжээгээ уялдуулах инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж байгаа Монгол Улсын гараан бизнес /startup/ болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөрөнгө оруулагч хамтран ажиллагч түншүүдтэй холбох төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх чиглэлээр харилцан ярилцлаа.
Шинжлэх ухааны паркийн захиргаа нь БНСУ-ын Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төвтэй албан ёсны хамтын ажиллагаатай байгууллага бөгөөд хамтран Pitch to Partnership 1,2,3 арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм.
Талууд уламжлал болгон зохион байгуулдаг “Pitch to Partnership-4” арга хэмжээний чанар, хүртээмж оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрч 2026 оны 3-5 сард гарааны бизнесүүдийг Монгол Улсад бүртгэл бэлтгэл ажлыг хангаж 6 дугаар сард Улаанбаатар хотноо хоёр улсын бизнесүүдийн төлөөлөл оролцсон нээлтэй өдөрлөг, гарааны бизнесүүдийн өрсөлдөөн тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулж шалгарсан бизнес, төслүүдийг БНСУ-д зохион байгуулагдах Startup Korea Investment Week 2026 арга хэмжээнд оролцуулах талаар ярилцаж тохиролцлоо.
Энэхүү форум арга хэмжээнд Монголын талаас шалгарсан төсөл хөтөлбөрүүд олон улсын хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тэлэх зорилготой юм.
Тэжон хотын Бүтээлч эдийн засаг инновацын төвийн талаарх мэдээлэл
Daejeon Center for Creative Economy & Innovation (CCEI) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Ministry of SMEs and Startups-ийн бодлогын хүрээнд байгуулагдсан, бүс нутгийн инновац болон гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.
Тус төв нь шинжлэх ухаан, технологийн төвлөрөл бүхий Тэжон хотын давуу талд тулгуурлан судалгаа-шинжилгээ, их сургууль, үйлдвэрлэлийн байгууллагууд болон стартапуудыг холбосон нээлттэй инновацsн орчныг бүрдүүлдэг газар юм.
Тус төв нь орон нутгийн бизнесүүд бүтээлч санааг зах зээлд гаргах, гарааны компаниудыг өсөлтийн шатанд хүргэх, томоохон корпорацуудтай хамтран ажиллах боломжийг нээх, цаашлаад олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.
Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд
1. Гарааны бизнесийг дэмжих 3 жил хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж буй технологи-суурьтай стартапуудыг сонгон шалгаруулж: Санхүүгийн дэмжлэг Бизнес хөгжүүлэлтийн зөвлөгөө Технологийн баталгаажуулалт (PoC) Инкубац, акселерацийн хөтөлбөр зэргийг цогцоор нь хэрэгжүүлдэг.
2. Нээлттэй инновац ба сүлжээ холбоо Орон нутгийн стартапуудыг томоохон корпорацуудтай холбож, хамтын хөгжүүлэлт, туршилтын төсөл (pilot), стратегийн түншлэл байгуулах боломжийг бүрдүүлдэг.
3. Зах зээлд нэвтрүүлэх дэмжлэг Зах зээлийн судалгаа, үнэлгээ Маркетинг, брэндинг Дотоодын үзэсгэлэн, арга хэмжээ Хөрөнгө оруулагчтай холбох IR (Investor Relations) уулзалт зэргээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг бодит зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлдэг.
4. Олон улсын өргөжилт Стартапуудыг гадаад зах зээлд нэвтрэхэд: Гадаад акселератор, хөрөнгө оруулагчтай холбох Олон улсын стартап арга хэмжээнд оролцуулах Экспортын стратеги боловсруулах чиглэлээр дэмжин ажилладаг.
5. Менторшип ба сургалт Бизнесийн стратеги, санхүү, оюуны өмч, хөрөнгө оруулалт татах чиглэлээр: Мэргэжлийн менторшип Сургалт, воркшоп Стартап тэмцээн, демо өдөр зохион байгуулж, инновацын чадавхыг бэхжүүлдэг. Сүлжээний бүтэц ба онцлог Солонгос Улсад нийт 17 CCEI төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүс бүрийн онцлог салбарт төвлөрсөн бүтэцтэй. Тэжон хот нь шинжлэх ухаан, технологийн төв хот гэдгээрээ онцлог бөгөөд KAIST, Chungnam National University зэрэг судалгааны их сургуулиуд болон R&D байгууллагуудтай ойр байрлалтай. Энэ давуу тал нь гүн технологи (deep tech), судалгаанд суурилсан стартапуудыг хөгжүүлэхэд туслахад чиглэгдсэн стратегийн ач холбогдолтой байгууллага юм.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Парк © 2023

