✅Шинжлэх ухааны паркийн захиргаанаас Эдийн засаг, хөгжлийн яамтай гэрээтэй ажиллаж буй хамтын оффис болон технологи дамжуулах төвийн төлөөллүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
✅ Уулзалтаар стартапын экосистемийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын уялдаа, “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын хэрэгжилтийн талаар болон 5 дугаар сард зохион байгуулагдах “Pitch to partnership” арга хэмжээний танилцуулга, агуулга, хамрах хүрээ зэрэг олон асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.